Брэд Питт цагаадав

Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийг хүүхдийн хүчирхийлэлд буруугүй гэж үзэж буйгаа Лос-Анжелес хотын хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв мэдэгдлээ. Питтийг өнгөрсөн есдүгээр сард өөрийн хувийн онгоцонд сууж байхдаа хүүдээ гар хүрсэн гэх цуурхал тархаж байв. Үүнээс болж Анжелина Жоли гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан гэж таамаглах хүмүүс ч бий.

Харин хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв ийм шийдвэр гаргаснаар Б.Питт хүүхдүүдтэйгээ уулзах боломжтой боллоо. Учир нь хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь хасах шийдвэр гаргаж болох байлаа.

Одоогоор хүүхдүүд нь эхтэйгээ цуг байгаа бөгөөд А.Жолигийн салах шийдвэрийн энэ долоо хоногт дараа анх удаа олон нийтийн өмнө гарсан юм. Тэрбээр нэрт жүжигчин Жулиан Робертсын хамт "Moonlight" киноны нээлтэнд оролцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ