МУГЖ Т.Кармагийн заслын бус дарамтын сургалт
Хэл яриа зүгшрүүлэх чиглэлээр сургалт явуулах эрх бүхий 35-хан багш монголд байдаг аж. Харин энэ чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй сургалтын төв нэг ч байдаггүй байна. Гэтэл саяхнаас ард олон үзэгч түмнийхээ дунд олон дүр, уран бүтээлээрээ тодорч, хайр хүндэтгэлийг хүлээж явсан ахмад жүжигчний нэгэн бичлэг сошиалаар цацагдаж, ихээхэн шүүмжлэл хүртэх болов.
Тодруулбал, МУГЖ Т.Карма хэл яриа заслын сургалт нэрийн дор есөн настай хүүхдийг доромжилж, дарамталж, харааж байгаа бичлэг олон нийтэд ил болсон юм. Иймэрхүү дарамтанд юм сурах нь бүү хэл харин ч хүүхдэд сөрөг нөлөө, эсрэг үр дагаварт хүргэдэг байна. Асуудлын гол нь жүжигчин Т.Карма нь дээрх төрлийн сургалт явуулах, багшлах эрхгүй аж.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ