Хоёр хүүгийн ”хоншоортой” аав

Урлагийн олимп гэгддэг М.Глинк болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд супер амжилт гаргаж тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд мандуулж яваа МУГТ, дуучин Г.Ариунбаатараар монголчууд бахархдаг.Хорин наймхан настай ч ховор амжилтын эзэн болсон дуучин залуугийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Монголын урлагийн нэг тод төлөөлөгч болсон Г.Ариунбаатарын аав, ээж малчин хүмүүс.Г.Ариунбаатарын ээж хүүхдүүдийнхээ төлөө Солонгост хүртэл ажил хийж явсан эмэгтэй. Амьдралын хүнд хүчир үед ээжийгээ бодож зоригждог байсан талаараа дуучин залуу ярьж байсан билээ.

2. Г.Ариунбаатар сурлагаар гавихгүй хүүхэд байсан ч авьяасаараа СУИС-д уригдаж чаджээ.

3. Хоёрдугаар курстээ сургуулиа хаяж барилгачин, таксины жолооч хийж явсан түүх түүнд бий. Гэхдээ гуравдугаар курсээсээ эргэн сургуульдаа орж цагдаагийн "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж эхэлжээ.

4. Түүнийг зовж явахад хурандаа, яруу найрагч Л.Гаваасүрэн гуай тусалж, дэмжин урлагийн замд нь оруулсан гэдэг. Тэрбээр цагдаагийн байгууллагын харъяанд дуулж эхэлснээрээ багын мөрөөдөл буюу цагдаа болох хүсэлээ биелүүлсэн гэдэг.

5. МУГЖ, Профессор Д.Банди, МУГЖ, Профессор О.Ичинхорлоо,ОХУ-н Ардын Жvжигчин Дарима Линховоин бол түүний багш.

6. 2011 онд ОХУ-д болсон М.Глинкийн уралдаанд цойлсон түүнийг эх, орондоо ирэнгүүт нь төрөөс МУГЖ цол тэмдэгээр шагнасан юм. Ингэснээр тэрбээр 23 насандаа гавьяат хэмээх алдын эзэн болсон юм.

7. Өнгөрсөн жил тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучдын эгнээнд албан ёсоор багтсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд зориулан "Браво" хэмээн хэлж, монголчууд дуучин хүүгээрээ бахархсан тэр нэг өдөр түүхэнд үлджээ.

8. Одоо тэрбээр дэлхийн алдарт Марийнский театрт гочлол дуучнаар уригдан ажиллаж байна.

9. Аялгуу, Эгшиг гэх хоёр хүүтэй.

10. 10 дугаар сарын 31.Түүний “Чингис хаан” одон гардан авсан өдөр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ