Чингис хааны тухай гадныхны бичсэн 14 баримт

Их эзэн Чингис хааныг маань мэдэхгүй хүн дэлхийд байхгүй билээ. Түүний гаргасан гавъяа болон түүх намтар нь маш олон хүмүүст урам зориг, бахархах сэдэл төрүүлдэг болов уу. Ингээд та бүхэндээ гадны list25 Агентлагт болон ОХУ-ын “Комсомольская правда” сонин бичигдсэн Чингис хааны тухай сонирхолтой 14 баримтыг орчуулан хүргэж байна.

1. Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрсөн. Домгоор бол Чингис хаан төрөхдөө гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн нь түүнийг аугаа их эзэн хаан болохыг бэлгэдсэн гэдэг.

2. Чингис хаан 50 хувь европ, 50 хувь ази цустай гэж үздэг. Зарим судлаачид дээрх өвөрмөц гадаад байдлыг ази болон европ ген холилдсон гэдгийн баталгаа хэмээн үзжээ.

3. Чингис хаан, Хятадаас ОХУ хүртэлх нутаг дэвсгэрт оршин сууж байсан тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан ажээ.

4. Монголын эзэнт гүрэн түүхэнд мөнхрөн үлдсэн.

Түүний эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том нутаг дэвсгэртэй төрт улс юм. Монголын эзэнт гүрэн ид ноёрхлын үедээ Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.

5. Монгол цэргүүд хэнийг ч өршөөдөггүй

Чингис хааны байлдан дагууллын үеийн хэд хэдэн аян дайн тухайн овог аймаг, хүн ардыг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн тохиолдлоор төгссөн байдаг ажээ.

6. Чингис хааны онгоныг голд живүүлсэн гэх мэдээлэл байдаг.

Тэрээр гэрээслэлдээ нөгөө ертөнцөд одсон хойно нь хэн ч ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн үүднээс өөрийнх нь онгонг голд хийхийг тушаасан гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.

7. Чингис хаан хар багаасаа л хатуу нэгэн байв.

Тэрээр 10 настайдаа өөрийн эцэг нэгт дүүгээ ангийн олзоо булаалдсаны улмаас харван алсан байна.

8. Чингис хаан олзлогдож байсан.

Чингис хаан 15 настайдаа дайснууддаа олзлогдсон бөгөөд хожим тухайн овог аймгаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

9. Ирээдүйн эхнэрээ есөн настайдаа сонгосон.

Ирээдүйн эхнэр Бөртэтэйгээ танилцахдаа тэрбээр есөн настай байв. Энэ өндгөн сүй нь түүний эцэг Есүхэй баатрынх нь сонголт байжээ.

10. Овог аймгууд түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байв.

Олон тархай бутархай овог аймгууд түүний сүр хүч, ухаан бодлыг хүлээн зөвшөөрч, эзэн хаан, удирдагчаараа өргөмжлөв. Овог аймгуудын нэгтгэсэн их хуралдайн үеэр түүний нэрийг өөрчилж Чингис хаан хэмээн нэрийдэхээр шийджээ.

11. Чингис хаан хүмүүсийнхээ өшөөг харгисаар авдаг байлаа.

Персүүд Монголын элчийн толгойг авсан мэдээг сонссон Чингис хааны уур хилэн бадарч тус улс руу аян дайн хийн хүн ардынх нь 90 хувийг хядаж, цусан далайд умбуулжээ.

12. Чингис хаан хүсвэл эзэлсэн хот, тосгодоос хумхын тоос ч үлдээдэггүй байв.

Зарим түүхчид Чингис хааныг “галдан шатаах“-ын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг бөгөөд өөрөөр хэлбэл тэрээр тухайн эзэлсэн улс орныхоо соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдээлгүйгээр устгах чадалтай байлдааны технологийг ашигладаг байсан байна.

13. Иранчууд одоо болтол Чингис хааныг хар дарсан зүүдэндээ хардаг.

Зарим нэг мэдээллээр, Перс буюу одоогийн Иран улсын ард иргэд 1900 он хүртэл Монголын эзэнт гүрний довтолгооны үеийн айдсаасаа салаагүй хэвээр байжээ.

14. Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа. Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөр монгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ