Дуучин Б.Амархүү мисс эхнэр, фитнесс эгчээрээ хүн “зодуулж” сурчээ
Бараг сар гаруйн өмнөхөн “Минт” бааранд нэгэн үл таних эмэгтэйг гэр бүлээрээ нийлж байгаад зодчихсон дуучин Б.Амархүү өнөөдөр хээвнэг алхаж яваа. Уяхан дуутай, туяахан биетэй мисс О.Ариунзулыг хүн зодох нь байтугай, хүчтэйхэн шиг шүргэвэл шургаад уначихмаар эмзэг турьхан бүсгүй гэж ярих хүн олон бий.
“Фитнесс мисс” өргөмжлөлтэй эгч О.Оюунзул нь нэлээд хэдэн сарын өмнө ээж болсон бөгөөд булчинлаг биеэ хадгалах гэж хэрэндээ л хичээж яваа гэлцдэг. Харин бааранд таарсан танихгүй бүсгүйг тэд хоёулаа нийлж байгаад зодчихсон шалтгаан нь ердөө л дуучин Б.Амархүүг өмөөрч хамгаалсан учраас тэр гэнэ. Хамгийн хачирхалтай нь, мөнөөх зодуулсан бүсгүйд дуучин Б.Амархүү “Хүн андуурчихжээ” гэсэн хачин тайлбар хэлсэн гэж байгаа.
Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн хохирогч бүсгүй саяхны нэгэн хэвлэлд дуучин Б.Амархүү болон түүний “зодоонч” эхнэр, булчинлаг хадам эгчийн хуурамч төрх, бүдүүлэг авирыг олон нийтэд дэлгээд авчээ. Ялдам зантай дуучин залуу хийгээд үзэсгэлэнтэй мисс гэргий, фитнесс тамирчны жинхэнэ ааш авир хэрхэн илэрсэн, мөн түүний биед хэчнээн олон гэмтэл учруулсан болохыг хохирогч бүсгүй баримтаар илчилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ