Төрийн өндөрлөгүүд хэзээ, хаана саналаа өгөх вэ
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш явагдана. Энэ өдөр сонгуулийн насны нийт 1 сая иргэн сонголтоо хийх юм.
Төрийн өндөрлөгүүдийн хувьд 11:30 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн 3-р хороон дахь Орос-Монголын хамтарсан Гуравдугаар сургуулийн байранд, 14:00 цагт УИХ-ын дарга М.Энхболд Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн байранд тус тус саналаа өгөх юм байна. Мөн 12:30 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд буюуЗЦГ-ын дэргэдэх "Миний хайпермаркет"-ын баруун талд байрлах "Номноо" хотхоны 147 дугаар байранд очиж саналаа өгнө.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ