Цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 243 гомдол иржээ

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн шөнө 00:00 цагаар дуусгавар болсон. Өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд 2082 хэсгийн хороонд цагдаагийн байгууллагын 2751 албан хаагч Сонгуулийн тухай хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгэж, өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд буюу энэ сарын эхний 14 өдрийн байдлаар 243 гомдол мэдээлэл ирснээс 67 гомдол мэдээллийг шийдвэрлэж, 176-г нь шалгаж байгаа юм байна. Гомдол мэдээллийн дийлэнхийг сурталчилгааны материал устгасан, эвдэлсэн гэсэн асуудал эзэлжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ