ЗХДХ-ийн сайд С.Бямбацогт СХД-ийн Цагдаагийн I хэлтэст ажиллалаа

#0a0a0a;">Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогт10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж алба хаагч нартай уулзлаа.

#0a0a0a;">Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Ундармаа, Н.Учрал, дүүргийн Засаг дарга М.Сандагдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар,дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяа болон алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

#0a0a0a;">

#0a0a0a;">Тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд хүндрэл бэрхшээлтэй байгаа зарим асуудал, хэлтсийн түр саатуулах байр, хохирогчдод эрх зүйн туслалцаа үзүүлэх болон хяналтын камерын өрөөний үйл ажиллагааг танилцууллаа.

#0a0a0a;">

#0a0a0a;">Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт алба хаагч нарт хандаж: “Улсын төсвийн нөхцөл байдлаас шалтгаалаад салбарын төсвийг хасахгүйгээр нэмэх, байгаа төсвөө шаардлагатай хэрэгцээндээ зөв зарцуулж, хэмнэж ажиллах бодлого баримталж байгаа, цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудалд анхаарч, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, алба хаагчдаа дэмжих, ажилдаа сэтгэл хангалуун, ар гэрийн байдалд сэтгэл зовохгүйгээр ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлнэ.

#0a0a0a;">Гэмт хэргийг илрүүлэх дэвшилтэт арга технологийн тал дээр анхаарч, хууль эрх зүйн орчноо сайжруулж, боловсронгуй болгох,алба хаагчийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, нийгмийн болон ажиллах баталгааг анхаарсан хуулийн төслийг холбогдох яамдуудаас санал авахаар явуулсан, дэмжигдвэл Засгийн газар болон УИХ-д өргөн барина” хэмээн дурдлаа.

#0a0a0a;">

#0a0a0a;">Мөн алба хаагчдын хувцасны чанар, хангалтын байдалд дүгнэлт хийж, нэг мөр шийдвэрлэх талаар ярилцаж шинээр батлагдсан Монгол улсын Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар цагдаагийн байгууллагын удирдлага, хэлтсийн дарга, алба хаагчид, иргэдийн төлөөллөөс санал авч, харилцан ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ