Бизнес эрхлэгчид цахим хяналтын системд нэгдлээ

МХЕГ-аас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “Аж ахуйн нэгж байгууллагыг шилэн хяналтын цахим системд нэгтгэх, цахим системийг сурталчлах” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 1000 орчим хүнийг хамруулж, шилэн хяналтын цахим системийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл авсан юм. Мөн аж ахуйн нэгжүүд шилэн хяналтын цахим системд хэрхэн нэгдэх, яаж ашиглах зөвлөмжтэй танилцсаны зэрэгцээ уриалга гаргаж, гарын үсэг зурав.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэвтрүүлсэн цахим хяналтын систем нь цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй, хөндлөнгийн нөлөөгүй, хараат бус давуу талтай. Энэхүү системд аж ахуйн нэгжүүдийг нэгтгэснээр хяналт шалгалтын мэдээг богино хугацаанд, бага зардлаар хүргэх, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй болно. Түүнчлэн хяналтын байгууллага, бизнес эрхлэгчид хамтран эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ