Марафоны олон улсын тэмцээнд Б.Доржпалам түрүүлжээ

“Нанжин-2016” марафон гүйлтийн олон улсын тэмцээн БНХАУ-ын Нанжин хотноо болж өндөрлөлөө. Уг марафон уралдаанд 21000 гаруй тамирчин хурд сорьсон бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Доржпалам түрүүлж, Б.Сүрэнжав хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголын хоёр марафонч шагналын тавцанд хамтдаа гарсан байна. Мөнэ мэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөсөн спортын мастер Ц.Санжидмаа мөнгөн медаль авсан бол ОУХМ Б.Мөнхзаяа V байрт шалгарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ