Ам.доллар гурав хоногт 2300 төгрөг давлаа
Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2300 төгрөг давж байгаа бол бусад валют болох рубль 36.80, юань 344.00, вон 2.08 төгрөг байна.
Өнгөрсөн баасан гарагт 2299 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш гурван хоногийн дотор 10 төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2283 төгрөгөөр авч, 2287 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2287-2294 төгрөгөөр авч, 2303-2310 төгрөгөөр зарж байна. Хэдийгээр Монголбанк долларын ханшийн өсөлтийг хязгаарлахаар бодлогын хүүгээ 15 хувьд хүргэсэн ч ам.долларын ханш өссөөр байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2007 төгрөгөөр худалдан авч, 2010 төгрөгөөр борлуулж байсан бол таван сарын хугацаанд ам.долларын эсрэг төгрөгийн ханш 15 орчим хувиар суларчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ