Эмэгтэй гишүүд стилиэ өөрчилж байна

УИХ-ын эмэгтэй гишүүд хэлдэггүй, хийдэггүйгээсээ эхлээд ард түмний шүүмжлэлд маш ихээр өртдөг. Хамгийн сүүлд гэхэд л БНСУ-ын парламентын гишүүн Ким Ен Жүний урилгаар тэд тус улсад айлчилсан. Ингэхдээ эмэгтэй гишүүдийн хувцаслалт цахим ертөнцөөр ихээхэн шүүмжлэлд өртөж бүр зарим нэгийг нь жингээ хас хэмээн хүртэл зөвлөж байсан. Мөн УИХ –ын гишүүн Н.Оюундарь хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд чөлөөт хувцастай ирсэн нь бас л олныг бухимдуулсан. Тэгвэл эмэгтэй гишүүд энэ удаагийн шүүмжлэлийг хүлээн авч стилээ өөрчилж эхэлсэн харагдана. Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг дагаж Япон улсад айлчилж байгаа эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох М.Оюунчимэг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын хувцаслалтанд өөрчлөлд орж харьцангуй дипломат харагдаж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ