Ким Кардашиан шүүхэд гомдол гаргав

АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан оддын талаарх мэдээлэл нийтэлдэг MediaTakeout гэх вебсайтыг шүүхэд өгсөн байна. Учир ньөнгөрсөн долоо хоногт Парист болсон дээрмийг зохиомлоор үйлдсэн гэх нийтлэлийг тус вебсайт бичжээ.

Кимийн байсан Парис дахь буудалд цагдаагийн хувцастай хулгайч нар нэвтрэн орж буу тулган түүний 10 сая долларын үнэтэй үнэт эдлэлүүд болон хоёр гар утсыг дээрэмдсэн хэмээн өнгөрөгч долоо хоногт хэвлэлээр шуугиан дэгдсэн юм.

Харин энэ долоо хоногоос эхлээд хэвлэлээр түүнийг олны анхаарлын төвд орохыг тулд зохиомлоор дээрэмдүүлсэн гэх мэдээллүүд ар араасаа гарсаар байгаа аж. Бүр түүнийг худалч болон хулгайчаар нь дуудсан нийтлэл ч гараад амжив.

Хэвлэлд гарсан нийтлэлүүд болон олон нийтийн сүлжээн дахь сэтгэгдлүүдийгхарахад "Зохиомол дээрмийн хэрэгт маш олон логикийн алдаа байна. Жишээ нь, хулгайлагдсан 4 сая долларын үнэтэй алмазан бөгжийг дээрэмдүүлэхээсээ хоёр өдрийн өмнө 80 сая дагагчтай инстаграм хуудсандаа нийтэлчихлээр хулгайч нар түүнийг яаж зарах болж байна? Тэгээд ч дээрх үнэт эдлэлүүд дээд зэрэглэлийнх учир бараг нэг ширхэг л байж таарна. Тэгэхээр яаж хулгайч нар түүнийг мэдэгдэхгүйгээр мөнгө болгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дээрээс нь түүний байрласан Парис дахь сууц нь Rue Tronche-д байрладаг хамгийн тансаг зэрэглэлийн байр бөгөөд бараг л гэмт хэрэг гарч байсан тохиолдол байхгүй. Хамгийн хачирхалтай нь өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг барьжчадахгүй байгаа нь зохиомол байсан гэдгийг харуулж байна" гэсэн нийтлэлүүд, жиргээ, постнуудаар дүүрэн байгаа аж.

Тэгвэл худалч, гэмт хэрэгтэн хэмээн Кимийг буруутгасан нийтлэл бичсэнийхээтөлөө MediaTakeoutуучлалт гуйхаас эрс татгалзсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ