Топ модель С.Ариунбилэг баян амрагаасаа салж, ганц бие болсноо илчлэв
Загварын тайзнаа гаргасан амжилтаас илүүтэй авааль нөхрөө хаясан, баян найз залуутай болсон гэх дуулиант амьдралынхаа түүхээр олны анхаарлыг татдаг топ модель С.Ариунбилэг дахиад л ганцаараа хоцорчээ. Анхны нөхөртэйгээ эхлүүлсэн таван жилийн амьдралаа там мэт байсныг хэвлэлийнхэнд дэлгэж суусан тэрбээр “Хөх чоно” группын өв залгамжлагч П.Мөнхтулгатай хамт амьдарч эхэлснээ нуугаагүй. Баян амрагийнхаа талаар “Намайг газарт ч гишгүүлж үзээгүй” хэмээн амаа олохгүй магтаж байсан топ бүсгүй маань шинэ амьдрал зохиох гэж үзээд бүтэлгүйтсэн бололтой.
Өнгө мөнгөний амьдралд дэндүү умбасан баян залуугийн энгэрт төдийлөн удаан эрхлээгүй С.Ариунбилэг төрхөмдөө буцаж, мэргэжлийнхээ дагуу улсын эмнэлэгт ажиллаж байгаа юм. Харин саяхан түүнийг шинэ амрагтай болсон тухай хэвлэлд бичсэнийг олж үзээд чамгүй бухимдаж, энэхүү тайлбарыг хийжээ. “Хоёр хүний салж нийлэхийг алийг тэр гэхэв. Аливаа зүйлийн муу нэрийг эмэгтэй хүн л үүрч, хохирч үлддэг нь үнэн билээ. Ажлаа хийгээд, охинтойгоо аз жаргалтай амьдраад болоод л байна.
Хаа нэгэн газар паян тариад явсан удаа надад байхгүй билээ. Энэ сэтгүүлийнхэн мөрөөрөө байгаа хүнийг гүтгэж, хэдий болтол хоолоо олж идэх юм бол доо. Сайн найзтайгаа явж байхад дарсан зургаа юун их юм болгоно вэ. Намайг оролдож болно, ядаж гэмгүй найзыг минь ийм юманд оролцуулж, нэр төрд нь халдахдаа юман чинээ боддог байгаасай” хэмээн ундууцсан топ модель маань ганц бие болсноо албан ёсоор зарлалаа. Хоёр дахь амьдрал нь бүтээгүй гэдгийг С.Ариунбилэг ихэд нууцалж явсан бол, экс амраг нь аль хэдийнэ өөр бүсгүйг хөтлөөд зугаалж яваа гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ