Иргэн Б.Батдэлгэрийг хяналтандаа авчээ

Төрийн ордны гадаа өнөөдөр иргэн Б.Батдэлгэр амиа егүүтгэх талаар мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр лоозон зүүж, Төрийн ордны баруун талд Б.Батзориг гишүүнийг гарч ирэхийг шаардан багагүй үймээн дэгдээжээ.

Түүний энэ үйлдлийн шалтгаан нь газрын асуудалтай холбоотой юм. Энэ тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. Асуудлыг товч дурдвал, БЗД-ийн 100 орчим иргэд амьдарч байсан газраа өмчлөх боломжгүй болсон бөгөөд энэ талаар өнгөрсөн сарын 05-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой уулзах хүсэлт тавьсан боловч хариу өгөөгүй аж.

12 цагийн үед Б.Батзориг гишүүн ордонд байгаагүй тул түүний туслахыг дуудуулсан аж. Тухайн нөхцөл байдлыг Онцгой байдал болон цагдаагийн байгууллагууд хяналтандаа авсан байна.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ