”Амьд барби” Лукьянова Монголд ирлээ
Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украины мисс, “амьд барби” хочит Валерия Лукьянова Улаанбаатар хотод өнөө өглөө ирлээ.
Валерия Лукьянова есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 8-нд манай улсадзохион байгуулагдаж буй "Face of beauty international- 2016" тэмцээнийхүндэт зочноор уригдсан юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 60 орны миссүүд оролцож байгаабөгөөд Монгол Улсаданх удаа зохион байгуулагдаж буйгэдгээрээ онцлогтой билээ.
Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд өдгөө 31 настай юм. Тэрбээр 2007 онд Украины мисс болж байжээ. Түүний ээж нь батлан хамгаалах салбарт ажиллаж байсан бөгөөд аав нь барилгачин бол Валерия Лукьянова барилга, архитектурын мэргэжилтэй юм.
Түүнчлэн амьд барбины цуглуулганд үй олон барби байдаг ажээ. Тэрбээр Дмитрий хэмээх залуутай хуримаа хийсэн бөгөөд тэд хамтдаа дэлхийн өнцөг булан бүрт аялах дуртай гэнэ.
Олон нийт түүнийг маш олон хагалгаа хийлгэсэн хэмээн ярьдаг ч тэрбээр “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй хэмээн ярьжээ.Мөн түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд 47 кг хүрэхээрээ маш хурдан турах талаар боддог хэмээн ярьсан байна.
"Face of beauty international- 2016" тэмцээний эцсийн шалгаруулалт аравдугаар сарын 8-нд СТӨ-д болох бөгөөд эл үдэш барбигийн Монголчуудад барих сюрпризийг толилонгоо, дэлхийн гоо бүсгүйчүүдийг дэргэдээс нь харж, тэргүүн титмийн миссийгхамтдаа тодруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ