Хөзрийн нууц буюу мэргэ

Мэдээний зураг,Мэргэ гэж юу вэ. Үнэхээр хөзрийн мод хvний амьдралын ирээдvйг зөгнөн хэлж чаддаг уу гэсэн асуулт олны сонирхлыг татсаар иржээ. Судлаачдын vзэж байгаагаар мэргэ гэдэг бол нvдэнд vл vзэгдэх далдын ямар нэгэн хvч хvмvvсийн амьдрал, ажил vйлсэд хэрхэн нөлөөлөхийг оюун ухааны туслалцаатайгаар тодорхойлох нэг арга аж.

Хэрэв мэргэ төлгөнд сохроор итгэвэл энэ нь хvнийг юунд ч хvргэж болзошгvй осолтой эд билээ. Өөрөөр хэлбэл, мэргэ нь далдын хvчний салхи аль чигт салхилахыг заагч луужинтай төстэй юм. Гэхдээ хөлөг онгоцтой зvйрлэвэл, энэ нь онгоцны хаашаа явах чиг зvгийг биш, харин далбаагаа яаж босговол зvгээр вэ гэдгийг хэлж өгч байгаа хэрэг болохыг ойлгох нь чухал хэмээн vздэг байна.

Ийнхvv хөлөг онгоцны далбааг хэрхэн босговол зохих вэ гэдгийг хvмvvс хөзрийн модыг янз бvрийн аргаар дэлгэн тавьж, шинжин vзсээр олон зууныг элээжээ. Үvнээс таро /tarot/ хэмээх мэргэлэх арга нь дэлхийн олон оронд дэлгэрчээ. Үзмэрчид мэргэлэх өөрийн аргатай бас нууцтай байдаг тул тарог Мария Ленорманы, Райдер-Уэйтын таро гэж тухайн мэргэчийн нэрээр нэрлэдэг аж.Үvнээс Мария Ленорманы мэргэ дэлхий дахинд ихэд алдаршсан байна.

Парисаас холгvй орших Алансон хотхонд жижиг худалдаачны гэр бvлд төрж өссөн энэ эмэгтэй Наполеоны хувь заяаг урьдаас тааварлан хэлсэн төдийгvй тэр нь яг таарч байсан тул олны гайхлыг төрvvлжээ. Хөзрийн мэргэ ингэж таарч байсан нь ховор гэдэг. Тухайлбал, Мария Ленорман, аугаа Наполеоныг цэргийн жирийн нэгэн зvтгэлтэн байхад нь тvvнийг Францын эзэн хаан болох ирээдvй хvлээж байна. Тэр ч байтугай, Наполеон хvн төрөлхтний тvvхэнд нэрээ дуурсгасан аугаа жанжин болно гэж эхнэр Жозефинад нь хэлж байжээ.

Арван жилийн дараа Ленорманы мэргэ таарсанд Наполеон ихэд гайхаж байсан гэдэг. Гэвч тvvний эхнэр нь зав л гарвал Мария Ленорманаар мэргэлvvлээд зогсохгvй язгууртан дээдсийн охид бvсгvйчvvд, хатагтай нарыг мэргэчтэй уулзуулж өгдөг болсон нь Наполеонд таалагдсангvй. Тэрбээр Мария Ленорманыг Парисаас цөлж, өөр хотод явуулжээ. Ленорманыг Парисаас явахынх нь өмнө Жозефина мэргэлvvлж, өөрийнхөө болон нөхрийнхөө төөргийг vзvvлэхэд Наполеоныг санамсаргvй ялагдаж, амьдралынхаа сvvлчийн өдрvvдийг цөллөгөнд өнгөрvvлнэ гэж буужээ.

Энэ мэргэ Наполеоныг галзууртал нь уурлуулж, мэргэчийг золтой хөнөөчихсөнгvй. Харамсалтай нь, Мария Ленорманы мэргэ таарч, аугаа Бонапарт аян дайнд ялагдаж, хаан ширээгээ алдаж, Эльба арал дээр нас баржээ. Мария Ленорманы тарог одоо ч мэргэчид өргөн ашигладаг байна. Гэхдээ тэд 36 модтой хөзөр сонгож авдаг болжээ. Мод бvхэн нь ямар нэгэн ач холбогдолтой байна

Цэцэг: -Таагvй явдал тохиолдохын шинж. /эд зvйлсээ алдаж гээх, хэн нэгэнд хууртагдах, уйтгар гуниг гэх мэт /

Бундан: -Үнэнч сэтгэл,vерхэл нөхөрлөл, хайр дурлалын бэлгэдэл.

Гил: -Ажил vйлс, хайр дурлалдаа аз байхын шинж.

Дөрвөлжин: -Дутагдаж гачигдахгvй, эд баялагтай явахын илэрхийлэл

Хөзрөөр мэргэлэхэд мод тус бvр нь учир холбогдолтой байхаас гадна дэлгэсэн модоо холбож уншиж сурах нь чухал байдаг аж. Жишээ нь, бундангийн хатан, цэцгийн найм, цэцгийн боол гэсэн гурван мод байлаа гэж vзье. Бундангийн хатны ард цэцгийн арав, дэргэд нь цэцгийн боол гарсан бол нэгэн эмэгтэйд цэргийн хvн хайр сэтгэлтэй болсныг илэрхийлэх аж. Тэгвэл дөрвөн долоо зэрэгцэж гарсан бол гэр бvлийн талаар элдэв хов жив сонсогдоно гэсэн vг. Хөзрийн мэргийг хvний сэтгэл зvйгээр наадсан тоглоом ч гэж зарим эрдэмтэн vздэг. Үvнд vнэний хувь байдаг аж.

Буриадын Улаан-Үд хотод амьдардаг Галина гэгч нэгэн эмэгтэйг эдvгээ сонин хэвлэлд их бичдэг болж. Тэрбээр хvнийг мэргэлэхдээ зvс царайг нь удаан ажигладаг байна. Тэгснээ “за юун тухай мэргэлvvлэх вэ” гэж асуудаг гэнэ. Мэдээж, тухайн хvн мэргэчид бvх зvйлээ л vнэнээр нь итгэж ярина. Энэ vед мэргэч өмнөө сууж байгаа хvнийхээ талаар тодорхой ойлголттой болж аваад дараагийнхаа ажилд ордог аж. Галина мэргэлvvлэгчдэд нь тохиолдсон явдал, цаашид хэрхэн өрнөхийг, болзошгvй аюулаас сэрэмжлэхийн тулд яах ёстойг хэлж өгнө. Тvvний долоо хоногийн орлого 100-гаас 1000 ам.долларт хvрдэг байна.

Галинад одоохондоо Мария Ленорман шиг алдар цуутай мэргэч болох ирээдvй харагдахгvй байгаа хэдий ч тvvнийг зорих хvмvvсийн хөл татрахгvй байна. Энэ нь тvvний мэргэнд vнэний хувь байгаатай холбоотой юм. Ер нь мэргэч хvнд гярхай ажигч чанар, мэдрэх чадвар юу юунаас чухал гэдэг нь Галинагийн жишээнээс харагдаж байна. Ганцхан жишээ хэлье. Галинагаас нэг хvн шинээр гарч буй сард ажил төрөл хэр зэрэг бvтэмжтэй байх бол гэж асуужээ.

Тэрбээр хольсон хөзрөөсөө есөн мод сугалуулжээ. Гэтэл нөгөө хvн дөрвөлжингийн есөн мод сугалж орхиж. Галина “Та шинэ сард санхvvгийн хувьд сайжирч, гэнэтийн орлоготой болох юм байна” гэж хэлжээ. Мэргэлvvлэгч санамсаргvй хонжворт сугалаа сугалж суудлын машин хожсон байна.

Хөзөр “шидтэй” эд, тvvнд далдын хvч оршдог гэж зарим хvн vздэг. Үнэндээ хөзөрт тодорхой дvгнэлт өгөх нь тvвэгтэй аж. Үvнийг ихэвчлэн сонирхогчийн тvвшинд судалж ирсэн болохоос бус шинжлэх ухааны vvднээс тайлбар хийгээгvй байгаа юм.

Хөзрийн модны өнгө

Цэцэг: Тохиолдсон таагvй явдал, уйтгар гуниг, гарз хохирол, нэр хvндийн уналт, урвалт, хууран мэхлэлтийн илэрхийлэл

Бундан: Vнэнч сэтгэл, vерхэл нөхөрлөл, хайр дурлалын бэлгэдэл

Гил: Итгэл найдвар, амжилтын шинж

Дөрвөлжин: Эд баялаг, чинээлэг амьдралтай болохын бэлгэ тэмдэг

Та хэн нэгнээр мэргэлvvлж юуны магад. Хөзрийн төлөгчийн дэлгэсэн хөзөр юун тухай өгvvлэх нь сонин. Та ч төлөгчийн дэлгэсэн хөзрийг “уншихыг” хичээгээрэй. Vvний тулд дараах зvйлийг зайлшгvй мэдэх нь чухал.

Дөрвөн тамга: Хvсэл мөрөөдөл чинь биелнэ гэсэн vг

Дөрвөн ноён: Олон хvн цугларахын дохио

Дөрвөн хатан: Сул яриа, элдэв хов жив гарахын шинж

Дөрвөн боол: Ажил ихтэй, зав чөлөө муутай болохын тэмдэг

Дөрвөн арав: Хурим болох юмуу, эсвэл шинэ хайр сэтгэлтэй учрахын илэрхийлэл

Дөрвөн ес: Амьдралд чинь өөрчлөлт гарна гэсэн хэрэг

Дөрвөн найм: Таагvй явдал болохын дохио

Дөрвөн долоо: Нулимс, гомдол цөхрөл, харуусал, vхэл тохиохын шинж

Дөрвөн зургаа: Холын аянд гарна гэсэн vг

- Хөзрийн мэргэнд ноён, хатан онцгой байр эзэлдгийг санахад илvvдэхгvй. Иймд ноён хатан хоёр ямар янзтай буусныг сайн ажигла. Ноёны дэргэд хатан буусан бол таны дотны эр нууц амрагтай байна гэсэн vг. Гэхдээ хатан ноёны баруун талд гарсан бол шvv. Харин ноёны зvvн талд нь хатан байвал нөхөртэй эмэгтэй таны амьдралд оролцохын дохио.

- Ноён хөзрийн доод өнцөгт хатан гарсан байж магад. Энэ нь тухайн ноён ямар нэгэн эмэгтэйд хайр сэтгэлээ илэрхийлэх юмуу, гэрлэх санал тавина гэсэн vг.

- Дөрвөн арвын дунд хатан буувал vнэнч сэтгэлийн илэрхийлэл болдог.

- Ноён, хатан, арвууд бvгд ижил өнгөтэй гарвал ямар нэгэн эмэгтэйн хайр дурлалын бэлгэ тэмдэг болдог.

- Хатны дэргэд найм буувал хов жив гарахын шинж.

- Харин гилийн тамга долоотойгоо цуг буувал аав, ээж юмуу, хамгийн ойрын хvн чинь өвдөнө гэсэн vг.

- Тамга, арав хоёрын дунд ноён буувал албан тушаал ахихын тэмдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ