Г.Дэнзэнг баривчилжээ

denzenЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг өчигдөр буюу 9-р сарын 28-ны өдөр АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчилжээ.

Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна.

Б.ЦОГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ