Нэр дэвшигчид шууд эфирт зодолдож хөгөө чирэв
Гүрж улсад ирэх аравдугаар сард парламентын сонгууль болох юм. Энэ сонгуульд нэр дэвшигч “Ард түмний төр” намаас нэр дэвшигч Ираклий Глонти “Үйлдвэрлэгчид, манай эх орон” эвслээс нэр дэвшигч Зазу Аглазе нар телевизийн шууд эфирээр ярилцлагын нэвтрүүлэгт орж байх үедээ биеэ барьж тэвчилгүй зодолдсон байна.
Нэвтрүүлэг эхлээд15 минут болж байхадөрсөлдөгч нь Зазу Аглазег Оросын эрх ашгийн төлөө ажилладаг, эх орноосоо урвагч хэмээснээс үүдээд шилэн аяга, сандлаа шидэлцэж төгсгөлд нь бүр барилцаж авчээ. Хөтлөгч бүсгүй тэднийг салгахыг оролдсон ч чадаагүй байна. Нэвтрүүлгийн дараа тэдний энэ бичлэгийг Гүржийн олон нийт маш өндөр хувиар үзэж рекорд тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ