Дуучин Ану найман сартай жирэмсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ
Ойролцоо насны хоёр хөөрхөн охин төрүүлсэн хэдий ч урьдын гоолиг бие галбир, гоо сайхнаа хэвээр нь хадгалж яваа дуучин Ч.Уранхолбоо буюу Ану саяхан “Doll house” нэртэй гоёлын хувцасны тасгаа нээгээд байгаа. Өөртэй нь усны дусал мэт адилхан харагддаг дүү Ч.Номинхолбоотойгоо цуг загварлаг хувцаснуудаа сурталчилж эхэлсэн дуучин бүсгүйг өдгөө гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж буй талаар хэвлэлээр цацагдаад амжсан.
Гэвч тэрбээр долоон сартай жирэмсэн гэж хэлэхээргүй биеэ авч яваа төдийгүй өндөр өсгийт дээр гунхаж, булган дээлний гоёмсог загваруудаар гайхуулсан шигээ охид хүүхнүүдийг алмайруулж байгаа. Харин хэвлийгээ халхалсан энэхүү гоёлуудаас нь илүү түүнийг хөл хүнд эсэхийг мэдэх гэсэн хүүхнүүд цахим хуудсаар нь дамжуулан асууж лавлахад дуучин Ану “Тийм ээ, би найман сартай жирэмсэн” гэж хариу өгчээ.
Ердөө сарын дараа нярайлах гэж буй дуучин бүсгүйг өндөр өсгийт, урт хумс, халиурсан урт гэзэгнээсээ салахыг зөвлөсөн фэнүүдийнхээ хүсэлтийн хариуд тэрбээр “Бүх зүйлхарагддаг шигээ байдаггүй шүү дээ. Хумс бол гэрт гадаа юуг ч хийхэд саадтай биш байдаг. Сурчихсан гэх юмуу даа. Би өөрөө ямар нэгэн зүйлийг төвөгтэй талаар нь хардаггүй болохоор хэцүү байдаггүй ээ” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ