“Прада” монгол дээлнээс санаа авчээ
Дэлхийн алдарт "Прада" брэнд 2017 оны “SS17” хавар, намрын цуглуулгаа Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулжээ. 2017 оны хавар, намрын цуглуулгын дизайнераар Кристофер Раебурн ажилласан бөгөөд зарим загварынхаа санааг монгол дээлнээс авчээ. Тэрээр шинэ санаа олохын тулд манай улсад хоёр ч удаа ирж байсан аж.
Өнгөрсөн онд “Прада” брэнд “AW16” цуглуулгаа танилцуулж байсан. Гэтэл уг цуглуулга төдийлөн амжилт үзүүлж чадаагүй байна. Учир нь наймдугаар сард гарсан хагас жилийн үр дүнгээр “Прада” брэндийн цэвэр орлого 14.8 хувь буурсан бол жижиглэн худалдааны сүлжээгээр хийсэн борлуулалт 17.8 хувь буурсан байна. Тиймээс SS17 цуглуулгаараа энэ бүхнийг нөхөхөөр ажиллаж байгаа аж. Тус цуглуулгынхаа талаар хадагтай Прада “Би үүнийг энгийн байлгахыг л хүссэн.
Шинэ үеийн дэгжин загварыг хуучин хэв маягтай хослуулсан. Үүнээс орчин үеийн, бодит, улиралдаа нийцсэн байдлыг мэдрүүлэхийг хүсч байна” хэмээсэн.
Гэрийн углааш, зузаан ултай шаахайн дээр сарлагийн үсээр чимэглэсэн 60-аад оны загвартай хослол, эрээн өнгийн олон халаастай жакет, дээл шиг загвартай даашинзыг бүсэлж өмссөн сонирхолтой загваруудаас бүрдсэн цуглуулгаа Прада ийнхүү өргөн барилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ