Брэд Питт: Жоли тамын хаалгыг нээчихлээ

Анжелина Жоли өөрийг нь буруутгасан үндэслэлүүдийг сонсоод Брэд Питт маш ууртай байгаа аж. Тэрээр, Жоли тамын үүдийг нээчихлээ, одоо гэр бүлийг маань сэтгүүлчид байнга мөрдөж мөшгих болно хэмээн мэдэгдлээ гэж #0000ff;">The Daily Mailсонинд мэдээлсэн байна.

Үнэхээр ч, алдартай хосуудын амьдардаг холливудын байрны ойр орчимд папарацци сэтгүүлчид өтний батгана шиг бужигналдан, тэр хавьд цагдаагийнхан байнга жижүүрлэж байгаа гэнэ.

Энэ сарын 20-нд Брэд Питт, Анжелина Жоли нарын салалтын мэдээ ил тод болсноос хойш тэдний тухай элдэв мэдээлэл хаа сайгүй түгэх болжээ. Салалтын шалтгааныг янз бүрээр бичиж байгаа хэдий ч албан ёсны шалтгаан нь бол хүүхэд хүмүүжүүлэх үзэл бодлын зөрүү аж. Тэдний гэр бүлд ойр байдаг эх сурвалжийн өгүүлснээр, Питт хүүхдүүддээ үнэхээр хатуу чанга ханддаг бол Жоли дэндүү зөөлхөн ээж гэнэ.

Мөн Питт архи, марихуан хэт ихээр хэрэглэн, охид хүүхнүүдтэй учир ургуулах нь их тул салалтын шалтгаан болсон гэж зарим нь үзэж байна. Анжелина маш их хартай тул байн байн сэтгэл гутралд ордог гэж ойр дотныхон нь ярьжээ.

Питт-ийн хуучин эхнэр Женифер Энистон тэдний салалтын мэдээг сонсоод, энэ бол үйлийн үр гэж хэлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ