Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Koко нэртэй энэ аляск дэлхийн хамгийн эрх бөгөөд азтай нохойгоор шалгараад байгаа тухай Хятадын нийгмийн сүлжээний хэрэгслийн трэнд сэдэв болж байна. Учир нь түүний эзэн нохойндоо зориулан Apple компаниас хамгийн сүүлд худалдаанд гаргаад буй iphone 7S загварын найман ширхэг утас авч өгчээ. Нохойн эзэн Iphone 7S нээлтээ хийсэн өдөр буюу есдүгээр сарын 16-ны өдрийн өглөө нохойндоо шинэхэн iphone худалдан авч өгөөд, зургийг Вэйбо хуудсандаа хийжээ.

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Коко нохойны эзэн нь Хятадын хамгийн баян хүн болох Ван Жанлинын ганц хүү Ван Сиконг юм. Ван Жанлиан нь 558 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын хамгийн баян хүн бол түүний хүү 28 настай Ван Сиконг нь 558 сая ам.долларын хөрөнгөтэй гэгдэж буй.

Коко нохой найман ширхэг iphone 7S утасны эзэн болсон нь түүний эзнээсээ авсан анхны том бэлэг биш юм.

Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Коко тус бүр нь 1100 ам.долларын үнэтэй Apple watch хоёр хөлөндөө зүүсэн зураг мөн интернетэд цацагдаж багагүй шуугиан тарьж байсан удаатай.

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Удалгүй Fendi брэндийн ягаан өнгийн гар цүнхээр гангарсан нь мөн л олны хараанд өртөж байжээ.

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Түүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард Кокогийн төрсөн өдөрт зориулж өөрийнхөө машин дээр Коко Ванг хэмээн нохой болон өөрийнхөө нэртэй шаарыг өлгөн, хайртай нохойндоо тусгайлан зориулж бялуу бэлджээ.

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Үүгээр ч зогсохгүй хайртай Кокогийнхоо төрсөн өдрийг тэмдэглэж нохойныхоо нэрээр цахим дэлгүүр нээжээ. “Коко Ванг” хэмээх тус дэлгүүрт нохойнд зориулсан тоглоом, эд хэрэглэл, цүнх, сагс, утасны кэйс хүртэл худалддаг аж.

Коко аяллаар явах үедээ нэгдүгээр зэрэглэлийн суудлаар зорчдог. Өнгөрсөн арваннэгдүгээр сард өвлийнхөө амралтаар ганцаараа хувийн нисдэг тэргээр аялжээ.

Кокогийн эзэн Ван Сиконг нь 28 настай бөгөөд 30-аас доош насны баячуудын жагсаалтад тэргүүн эгнээнд бичигддэг бизнес эрхлэгч юм. Хятадын баячуудын хүүхдүүдийн нэгэн адил гадаадад боловсрол эзэмшсэн тэрээр Сингапурт бага сургуулиа дүүргэж Английн шилдэг их сургуулиудын нэг болох жилийн 40 мянган ам.долларын төлбөртэй Винчестер коллежид философийн чиглэлээр суралцаж төгсжээ.

Хятадын тэрбумтан нохойндоо 8 ширхэг iphone 7S авч өгчээ

Ван Сиконг 2009 онд Хятадад эргэж очин аавынхаа дэмжлэгтэйгээр 69 сая ам.доллартойгоор бизнесээ эхлүүлж байжээ.

Түүний эцэг “Би түүнд хоёр удаа алдахыг зөвшөөрнө, гэхдээ гурав дахиа алдвал би компанидаа буцаж очин өөрөө ажиллах болно” хэмээн CCTV –д ярьжээ.

Ван Сиконг өнгөрсөн долоон жилийн хугацаанд 22 компанид хөрөнгө оруулалт хийж, интернет тоглоомоос авахуулаад Солонгос кино хийх студид хөрөнгө оруулах зэрэг ажлууд хийгээд байна.

Тэрээр долоон жилийн хугацаанд хөрөнгөө найм дахин өсгөж чадсан бөгөөд 53 сая фунт стерлингээс 430 сая фунт стерлинг хүртэл нь өсгөж чаджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ