Б.Амаржаргал нарыг баривчилжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчилжээ. Тодруулбал Авлигатай тэмцэх газраас өчигдөр Б.Амаржаргал нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татаж баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг дүүргүүдийн өмчийн харилцааны газрын дарга нарын хэрэгт холбоотойгоор баривчилсан аж.
АТГ, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон юм. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг саатуулсан. Тэгвэл үүн дээр нэмж Сүхбаатар, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцаа, НӨХГ гэхчлэн газрын албаныхан хуулийнхны нүдэнд өртжээ. Бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж буй хэргээрНалайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхныг ч шалгах мэдээлэл байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ