“Гал тогоо” цувралын Дима засгийн газраа шүүмжлэв
#4b4f56;">Оросын жүжигчин Дмитрий Нагиев Жүжигчин Дмитрий Нагиевийг монголчууд “Тамирын багш”, “Гал тогтоо“ гэх мэт цуврал киногоор нь сайн мэднэ. Тэрээр кинонд тоглохтой зэрэгцээн төрөлх Санкт-Петербург хотынхоо хамгийн алдартай “Голос” буюу “Дуу хоолой” гэсэн нэртэй радио станцад хөтлөгч хийдэг. Тэрээр өчигдөр хотынхоо удирдлагыг хатуухан үгээр хайр найргүй бөмбөгдлөө.
#4b4f56; font-family: arial,helvetica,sans-serif; font-size: 14px;">Санк-Петербургийн зураачид хаягдаж мартагдсан байшин, барилгын хананд зураачид сайн олны танил хүмүүс, киноны баатруудын зургаар чимэдэг болсоныг тус хотын удирдлагад ажилладаг хүнд сурталт хэнээтнүүд үзэл сурталгүй гэсэн шалтагаар дарж будан устгах тушаал буулган хэрэгжүүлж эхэлсэн нь Дмитрий Нагиевийн уурыг ихэд хүргэжээ.
#4b4f56; font-family: arial,helvetica,sans-serif; font-size: 14px;">Хаягдсан байшингийн ханан дээр “Болгоомжтой модерн” нэртэй хошин шог цувралд Нагиевийн бүтээсэн Задов /Бөгсжав/ нэртэй ахлах ахлагчийн хөргийг зураад ганц хоноогүй байхад хотын удирдлагууд шар будгаар дарж будсан байна. Үүний дараагаар Нагиев “Instagram” дээрээ хотын удирдлагуудын тухай бодож явдаг зүйлээ илэн далангуй бичсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Тэрээр “Ноёд, хатагтай нараа. Ийм байсан юмыг ийм болгож хаяжээ. Петербургийн хэнд ч хэрэггүй, хаягдсан заваан хананууд дээр сайн санаат зураачид нэртэй хүмүүсийг зурсан. Зарим зураг нь хөгжилтэй, зарим чухал. Гэтэл өчигдөр албан тушаалтнууд энэ бүх зургийг дарж будсан байх юм. Зүгээр явж байгаад л хүний гэрээс 9 тэрбумыг олдог улсад, эмнлэгт өвчтөнийхөө орыг коридортоо гаргадаг улсад, Зенит-Арена цэнгэлдэх хүрээлэнгээс хулгайлсан ээлжит тэрбумаа ариусгахын тулд хар ламы нарыг дууддаг улсад, хаашаа ч хүргэдэггүй зам харгуйтай улсад, эрх нохойгоо зөөхийн тулд онгоц хөлсөлдөг улсад энэмуусайн хүний шаарнууд гудамжны зураачидтай тэмцэх юм. Бусад бүх асуудлыг бүгдийг нь тэд шийдчихсэн юм болохоор энэ муусайн авьяас чадваргүй бааснуудад өөр хийх юм алга гэнэ. Миний зургийг тэнд зурсан байна уу өөр хэн нэгнийх байна уу надад ямар ч ялгаагүй. Дарамттай бүүдгэр саарал энэ орчин ядаж ямар нэг зүйл зурж туурвигдсан байх нь чухал. Сэтгэл хөдлөлөө нуухгүй байгааг минь ойлгоорой. Би бол зүгээр л Нагиев. Нэг ишлэл татъя “Муулгуу хүн ба адгийн шаар хоёрын дундаас сонгох хэцүү, тэр тусам адгийн шаар нь нэмээд мулгуу бол” С.Довлатов” гэж бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ