“Хотыг хөгжүүлсэн Э.Бат-Үүлийн шагнал нь энэ үү”

“Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүд, АН болон Монголын ардчилсан холбооны үе үеийн гишүүдийн төлөөлөл Э.Бат-үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна хэмээн мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг Ардчилсан хувьсгалын анхны гишүүдийн нэг, СГЗ С.Амарсанаа уншиж сонордууллаа. Үүнд,

“Ардчилсан хувьсгалын удирдагчдийн нэг С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн жигшүүрт гэмт хэргийг цагдаа, тагнуулын байгууллага 18 жил мөрдөн шалгаж байгаа боловч тодорхой ахиц гарахгүй өнөөдрийг хүрлээ. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө ийм үйлдэл давтагдаж, улмаар МАН төр, засгийн эрхийг авсаны дараа түүнийг уг хэрэгт хобогдуулан дахин сэжигтнээ татлаа. МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн энэхүү бусармаг ажиллагааг ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн манлайд явсан үе үеийнхний төлөөлөл бид эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Сарын дараа орон нутгийн сонгууль, ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм цаг үед Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, МУ-ын баатар Э.Бат-үүлийн нэр хүндийг унагаах зорилгоор зохион айгуулж буй уг ажиллагааг эрх баригч МАН-ын зүгээс сонгуульд, ялангуяа ирэх жил олох Еөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой, ард түмэндээ нэр хүндтэй өсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн увайгүй оролдлого гэж үзэж байна” гэжээ.

Мөн хурлын үеэр Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарам “Хууль хяналтын байгууллагынхан олхиогүй арга барилаар ажиллаж байна. Хэн нэгэн даргын гар хөл болсон байхыг үгүйсгэхгүй гээд дараах байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.

-Бидний амьдарч буй орчин нийгмийн царай зүсэнд коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт нөлөөлж,энэхүү гурвалжин дунд бид амьдарч байгаа юм байна. Жинхэнэ хүний эрх, эрх чөлөө, дархлаа бүрэлдээгүйбайна. Тэрний төлөө зөв үйл хэргийн төлөө явсан хүнийг гүтгэдэг болжээ. Тэр гүтгэлгийг улаан цайм хүнд тулгаж, бүтээдэг авир амь бөхтэй оршиж байна. Ялангуяа коммунистууд төрийн толгойд гарахаар үүнийг хийдэг. Өмнө нь 2000 онд хийсэн. Одоо үүнийгээ хэрэгжүүлж байна. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Хуулийн тогтолцоонд шинэчлэл даруй хийх хэрэгтэй юм байна. Ямар ч гэм зэмгүй хүнийг барьж, тулгаж ял хүлээлгэдэг болж. Гэвч тэгж чадахгүй, учир нь бид амьд байгаа шүү гэсэн юм.

Мөн Монголын ардчилсан холбооны гишүүн С.Батчулуун “Дөрвөн жилийн дотор Улаанбаатар хотыг гэрэл гэгээтэй болгож хөгжүүлсний шагнал нь энэ үү.С.Зориг агсны хэргийг яг үнэндээ илрүүлж, үнэн зөвийг тогтоох гэж байна гэж хэн ч харахгүй. Энэ бол цэвэр улс төр” гэж хэллээ.

Энэ сарын 16-нд болох АН-ын ҮЗХ-ны хуралд Ардчилсан хувьсгалын анхдагч нарыг ирж үгээ хэлэхийг урьж байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ