“Iphone” болон “ipad”-д зориулсан ios 10 үйлдлийн системийг ашиглах боломжтой боллоо

“Iphone” болон “ipad”-д зориулсан ios 10 үйлдлийн системийг ашиглах боломжтой боллоо

“Apple”-ийн ухаалаг төхөөрөмж хэрэглэгчид iOS 10 үйлдлийн системийг татан авч, ашиглах боломжтой боллоо. Гэхдээ системд гарсан согогийн улмаас зарим хэрэглэгчид гар утсандаа iOS 10-ийг татаж суулгасны дараа гар утас нь эргэж асахгүй, заавал компьютерт холбох шаардлага үүсэж байгаа талаар гомдол гаргасан байна. “Apple” үүний хариуд шинэ үйлдлийн системийг татах боломжтой болсон эхний нэг цагийн дотор татсан зарим хэрэглэгчид энэ асуудал гарсан ч асуудлыг шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ. “iPhone” болон “iPad”-д зориулсан iOS 10 үйлдлийн системийг зургадугаар сард “Apple” компани “WWDC” арга хэмжээний үеэр танилцуулж байсан юм. “Apple”-ийн дуут удирдлагын систем “Siri”-ийг гуравдагч талын апп-ийг ашиглахад илүү интеграцчилан өгсөн байна. “Apple “компани шинэ гар утсаа худалдаанд гаргахаас өмнө үйлдлийн системийг нь түрүүлж гаргадаг.

“iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утас энэ баасан гарагт олон улсын зах зээлд худалдаанд гарна.

АНУ-д “T-Mobile US” болон “Sprint” гэх үүрэн холбооны операторуудад “iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утсыг худалдан авах захиалга өмнөх хувилбаруудынхаас дөрөв дахин их ирсэн байна. Энэ нь нэг талаас “Apple”-ийн бүтээгдэхүүнийг АНУ-ын хэрэглэгчид таатай хүлээн аваад зогсохгүй дээрх хоёр операторын санал болгож байгаа хязгааргүй дата хэрэглээний багцтай холбоотой аж. “Apple”-ийн хувьд шинэ гар утасны эрэлт өндөр байгаа нь сайн үзүүлэлт болж байна. Учир нь тус компанийн борлуулалт энэ онд анх удаа буурчээ. Сүүлийн хоёр улирлын орлого нь өмнөх оны мөн үеэс мөн буурсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ