С.Зориг агсны гэргий Б.Булганыг суллажээ
Ардчиллын алтан хараацай С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаад өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 9-нд сулласан байна. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байсан юм. Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн гэх тайлбарыг хэлж байсан юм.
Б.Булганы биеийн байдал хэвийн байгаа бөгөөд багагүй турсан аж. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн сулласан байна. ЦЕГ-аас Б.Булганг хэзээ, хэдэн цагт ямар шалтгаанаар сулласан эсэхийг тодруулахад “мэдэхгүй байна” гэсэн тайлбар өглөө. Мөн цагдаагийнхан Тагнуулын ерөнхий газраас асуувал "тодорхой хариулт олно” гэлээ. ТЕГ-аас албан ёсны тайлбар хийгээгүй байна.
2016.09.12-ны 21:50 цагт. С.Зориг агсны гэргий Б.Булган хоригдохоосоо өмнө хуучин байрандаа амьдарч байсан бөгөөд түүнийг баривчилснаас хойш эзэнгүй байсан юм. Тэрээр суллагдсанаасаа хойш гэртээ иржээ. Гэрэл зургийг Н.Батмөнх 2016.09.12-ны 21:50 цагт. С.Зориг агсны гэргий Б.Булган хоригдохоосоо өмнө хуучин байрандаа амьдарч байсан бөгөөд түүнийг баривчилснаас хойш эзэнгүй байсан юм. Тэрээр суллагдсанаасаа хойш гэртээ иржээ. Гэрэл зургийг Н.БатмөнхБ.Булганыг цагдан хоригдож байхад нь нөхцөл байдалтай танилцсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Төв аймгийн хорих бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэг хорих биш болчихож. Дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг байх гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн өөр байгууллагын харъяаны обьект болчихож. Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгдээрээ эрэгтэй. Тийм нөхцөлд ганц эмэгтэйг хорьжээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байхад Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ. Өөрөөр хэлбэл тэр хүн хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байна. Ном сонин, ариун цэврийн хэрэглэл оруулдаггүй гэж байна” гэж мэдээлж байсан юм.
Л.ХАЛИУ, Д.УУДАМ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ