Дуучин Нарагийн “барби” дүү Болороо гадаад нөхрөөрөө гайхуулав
Царайлаг төрх, сайхан бие галбираа эрчүүдийн харцнаас нуух дургүй М.Болортуяа гэх энэ бүсгүйг ихэнх хүмүүс дуучин Нарагийн дүү гэдгээр нь мэддэг болов уу. Дуучин эгч шигээ арлын Японд урлагийн чиглэлээр суралцаж явсан гэж ярьдаг тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө Англи залуутай амьдралаа холбосон билээ.
Энэ тухай мэдээллийг дуучин Нара чамгүй нууцалж, харьд бэрлэсэн дүүгийнхээ гэр бүлийг олны таагүй ярианаас хамгаалсаар өдийг хүрсэн нь үнэн. Тэгвэл өдгөө өөрийнхөө амьдралын үнэн бодит байдал, гэр бүлийн аз жаргалтай агшнуудаас хуваалцахаар шийдсэн “барби” Болороо энэ бүхнээ ил гаргалаа.
Гайхалтай будалт, секси хувцаслалтаараа дуучин Нарагаас ч дутахааргүй харагддаг түүнийг гэрийнхэн нь “барби” гэж өхөөрдөн дууддаг бөгөөд Англи нөхрийнхөө найз нөхдийг ч алмайруулж чаддаг гэнэ шүү. Харин фото модель, дуучин гэх өргөмжлөлтэй Болороо өмнө нь “Би гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийгөө сорино гэж бодож байгаа. Тийм болохоор Монголчуудад зориулж дуулахгүй” хэмээн ярьж байснаараа одоо Англи нөхөр, эрлийз охиноо дуу хуураар баясгаж суугаа эсэх нь тодорхойгүй байгаа. Ямартай ч, тэрбээр харь нөхрөөрөө ихэд гайхуулан “Хамгаас илүү хайртай” гэж онцолсон нь энэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ