ОНЦЛОХ:Улс орны шүүгчдийн цалин хэд байдаг вэ?

Шүүгчийн хийж гүйцэтгэж байгаа ажил, хүлээж буй үүрэг, гаргаж буй шийдвэрийн нийгэмд үзүүлэх нөлөөллөөс хамааран улсаас авч буй түүний цалин хөлс нь харьцангуй өндөр байх ёстой гэсэн ойлголт дэлхийн олон улс оронд аль эрт хэвшин тогтжээ. Үүнээс шалтгаалан албан ёсоор тогтоосон шүүгчдийн цалин нь бусад мэргэжлийн хүмүүсийнхээс хэд дахин өндөр байх нь хэвийн зүйл болсон байна.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголд манай орны шүүгчдийн цалинг бууруулахаар тусгасантай холбогдуулан бусад орны шүүгчдийн цалин хөлс ямар хэмжээтэй байдаг талаарх мэдээллийг сонирхуулахаар бэлтгэлээ.
#003366; font-size: medium;">Швейцарь – 101,000 евро
 Европ тивийн орнуудаас шүүгчиддээ хамгийн их цалин хөлс олгодог улс бол Швейцарь ажээ. Швейцарийн шүүгч нар татвараа суутгуулсны дараа гар дээрээ жилд 101 мянган евро авдаг байна. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 220 сая төгрөг болох юм. Өөрөөр хэлбэл, сард 18 сая гаруй төгрөгийн цалин авдаг байна.#003366; font-size: medium;">
Андорра – 70,000 евро

 Монгол мөнгөөр жилд 153 сая орчим төгрөг, сард 12 сая гаруй төгрөгийн цалин авдаг ажээ.
#003366; font-size: medium;">Норвеги – 62,000 евро
 Монгол мөнгөөр жилд 135 сая орчим төгрөг, сард 11 сая гаруй төгрөгийн цалинтай.
#003366; font-size: medium;">Кипр – 52,000 евро
 Монгол мөнгөөр жилд 113 сая орчим төгрөг, сард 9 сая гаруй төгрөгийн цалин олгодог. #003366; font-size: medium;">Голланд – 43,000 евро Монгол мөнгөөр 34 сая орчим төгрөг, сард 7,8 сая орчим төгрөгийн цалин олгодог байна. #003366; font-size: medium;">Молдав – 2500 орчим евро
 Европ тивээс шүүгчдийнх нь цалин хамгийн бага гэгддэг орон бол Молдав улс ажээ. Тэндхийн шүүгчдийн цалин жилд 2500 орчим евро буюу 5,5 сая төгрөг гэнэ. Өөрөөр хэлбэл, сард дунджаар 3 сая төгрөгийн цалин авдаг байна.#003366; font-size: medium;">
Польш, Чех, Унгар – дундаж цалингаасаа 5-6 дахин их.

#003366; font-size: medium;"> #003366; font-size: medium;">ОХУ – дундаж цалингаас 2,6 дахин их
 Оросын шүүгчдийн цалингийн хэмжээ нь улс орны хэмжээн дэх дундаж цалингийн жишгээс 2.6 дахин өндөр байдаг ажээ. Тодруулбал, бүх шатны шүүгчдийн цалинг дундажлаад үзвэл 52-91 мянган рубльд /1.5-2.6 сая төгрөг/ хэлбэлздэг байна. Жишээ нь, районы шүүгч 85-89 мянган рубль, мужийн шүүгч 97-100 мянган рубль /3 сая орчим төгрөг/ авдаг бол Дээд шүүхийн шүүгч 300 мянган рубль /9 орчим сая төгрөг/, Үндсэн хуулийн шүүхийн шүүгч 500 мянган рублийн /15 орчим сая төгрөг/ цалинтай гэсэн мэдээллийг pravo.ru цахим хуудсанд нийтэлсэн байна.#003366; font-size: medium;">
Монгол – шүүгчийн цалин сард 2,7-3,3 сая төгрөг
 Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголд шүүгчийн цалинг 1,2-1,3 сая болгон бууруулахаар тусгаад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ