"Путины машины ослыг санаатайгаар зохион байгуулсан байж болзошгүй"

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины BMW маркийн хар өнгөтэй албаны машин Москва хотын хурдны замаар явж байх үеэр осолд орсон тухай гадны томоохон хэвлэлүүд шуурхай мэдээлж байна.

Путины жолооч замын хоёр урсгалыг заагласан, төрийн дээд албан тушаалтнуудын зорчдог хэсэг дээр өндөр хурдтай явж байгаад жолоодлогоо алдан эсрэг урсгалд явж байсан Мерседестэй мөргөлджээ. Осол гарах үеэр Путин тус машинд сууж яваагүй байсан бөгөөд БНХАУ-ын Ханжоу хотод “Их 20” дээд хэмжээний уулзалтад оролцож явсан юм. Харин Ерөнхийлөгчийн жолоочоор 40 гаруй жил ажилласан туршлагатай жолооч эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ч бэртлээ даалгүй нас барсан байна.

Тус осолтой холбоотойгоор Ерөнхийлөгч В.Путинд улс орны удирдагчид сэрэмжтэй байхыг сануулж, албаны машин нь осолдсон нь жирийн нэг хэрэг бус, санаатайгаар осол гаргах ажил зохион байгуулсан байж болзошгүй тухай сануулж байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Путинд аюулгүй байдлаа сайжруулж, Сирийн асуудалд цэг тавихыг уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ