Дуучин Б.Амархүү: Би уг нь “Яг түүн шиг” шоунд түрүүлнэ гэж итгэж явсан...
Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү уран бүтээлийнхээ хажуугаар энд тэндхийн тоглолт, шоу нэвтрүүлгийг ёстой л нэг гүйцээх шиг болж яваа. Хамгийн сүүлд тэрбээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсон бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад ялалтын тугийг мандуулж чадаагүй. Харин үзэгчдийн саналаар тэргүүлж гурван сая төгрөгийн эзэн болсон дуучин залуу маань энэ бүхэндээ тийм ч сэтгэл хангалуун байгаагүй бололтой.
Саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай анх удаа ам нээж “Би уг нь “Яг түүн шиг” нэвтрүүлэгт түрүүлнэ гэдэгтээ маш их итгэлтэй явсан. Даанч шоу нэвтрүүлэг юм даа. Хэрэв ямар нэг тэмцээн уралдаан байсан бол үнэхээр харамсалтай санагдах байлаа. Одоо яая гэхэв. Зүгээр л үзэгчдийг хөгжөөх зорилготой шоу нэвтрүүлэг юм чинь гээд сэтгэлээ тайвшруулаад буцсан” хэмээн хээвнэг ярилаа.
Оросын шоу бизнесийн ертөнцөд чамгүй шуугиан тарьж явсан дуучин залуу маань бусад оролцогчдыг үл тоож, өөрийгөө ялан дийлнэ гэдэгт туйлын итгэлтэй байснаа нуусангүй. Зүгээр л нэг шоу нэвтрүүлэг учраас ялалтын тугийг өөр нэгэнд алдахдаа чимээгүй хоцорсон гэж байгаа дуучин Б.Амархүү тэмцээн уралдаан бүрт түрүүлэх ёстой гэсэн “бичигдээгүй хууль” хаана байна вэ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ