Ц.Цогтбаяр: А.Сүхбат намайг “Чадал чинь хүрвэл миний өмнө шалдал” гэсэн

Өнөөдөр МЧБХ-ноос хэвлэлийн хурал зарлаж, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирсэн албан бичгийг уншиж танилцуулаад, хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг хоёр жилээр хасах болсноо дуулгасан. Мөн энэ үеэр ард түмнийхээ итгэлийг дааж чадаагүйдээ хүлцэл өчиж, уучлалт гуйсан юм.

Хэвлэлийн хуралд ирсэн Ц.Цогтбаяр, Б.Баяраа дасгалжуулагч болон МУГТ Г.Мандахнаран нар хурал дууссаны дараагаар үргэлжлүүлэн, байр сууриа илэрхийллээ.

mandahnaranЦ.Цогтбаяр:

-Г.МАНДАХНАРАНГИЙН БАРИЛДААН ЛУЙВАРТАЙ БОЛНО ГЭДГИЙГ МЧБХ-НЫХОН ЭРТ МЭДЭЖ БАЙСАН ЮМ БАЙНА-

Сэтгэл санаа хүнд байгаа ч товч бөгөөд тайван ярихыг хичээе. 2013 оноос хойш эрэгтэйчүүдийн шигшээ багийн амжилт бүх тэмцээнд өссөн байдаг. Ялангуяа 2015оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд найман жингийнгурван бөх нь медаль хүртэж, хоёр нь тавдугаар байранд орж байсан. Чөлөөт бөхийнхнийхоорондын атаа, жөтөө тэмцэл юунаас болоод үргэлжлээд яваад байгаа юм гэдгийг би ойлгохгүй байна. Ялангуяа тэр олимпийн эрх авах тэмцээний өмнө Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч гээд байгаа Д.Дагвадорж гэдэг нөхөр шигшээ багийн дөрвөн багшийг шүүхэд өгсөн. Бид нар олимпийн эрх авах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бид шүүх дээр өнжиж байсан. Сүүлдээ зарим нэг багш нарт хүүхдүүдээ захиж үлдээгээд “Хүүхдүүдийг маань түр хараад туслаж байгаарай, бид хурдхан шүүхээр яваад ирье” гээд гардаг байлаа. Энэ юу гэсэн үг вэ? Энэ утгаараа бид өнгөрсөн жил “Бидний амжилтанд Чөлөөт бөхийн холбоо ямар ч хамаагүй” гэж хэлж байсан. Түүнээс хойш хүн бүхэн зүрх сэтгэлээ өгсөн олимпийн наадамд Чөлөөт бөхийн холбоо яаж хандав, бидэндтэй ирж уулзаагүй, утсаар яриагүй, олимпийн бэлтгэлд бүхэл бүтэн баг нь гарчихсан байхад “Та нар яаж байна юу болж байна, бэлтгэл ямар байна” гэж юу ч асуугаагүй, Олимпийн тосгонд очоод Д.Дагвадорж гэдэг ерөнхийлөгчтэй мэндлэхэд нөгөө сумогийнхоо ёслогоогоор муухай харчихаад яваад өгсөн. Бид нар яах юм бэ, бид айдастай байна шүү дээ. Миний ойлголтоор Г.Мандахнарангийн барилдаан луйвартай болно, Монгол улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж болон Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн гэж бодож байна. Яагаад гэвэл Монголын эрэгтэй хоёр тамирчин барилдсаны дараа “Бүх юм зүйл дууслаа. Одоо 00-оос нь эхлэнэ ээ” гэсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн байсан шүү дээ. Баг тамирчдаа хаяад явчихсан. Баянмөнхийн хэлсэн үгийг маш ноцтой гэж үзэж байна. Узбекын бөхийг шүүгчтэй нь ялна аа гэж хэлсэн тэр үг энэ луйвар болно гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Мэдэж байсан юм бол луйвардуулж магадгүй шүү гээд бидэнд эртхэн хэлэхгүй дээ. Хоёрдугаарт Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлж байгаа нөхдүүд Дэлхийн бөхийн холбоонд “Энэ шүүлт чинь булхайтай болох юм байна шүү” гэдгийг яагаад урьдчилж хэлээгүй юм. Би ялагдлын дараа юугаа ч мэдэхгүй, Баяраа багшийгаа надтай хамтраачдээ, хоёулаа тэмцье л даа гээд гуйгаад, үймрээд байж байхад Төмөрбаатар гэдэг тэр мундаг шүүгч нь яг өөдөөс хараад зураг аваад л зогсож байсан шүү дээ. Миний нүцгэн зураг тэр хүнд тийм хэрэгтэй байсан юм уу. Би гайхаж байна. Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат өчигдөр хурал дээр “Чиний чадал чинь хүрвэл миний өмнө шалдлаадах” гэж байна. Намайг тэгж доромжилсныг нь гайхаж байна. Ийм л хариуцлагагүй хүмүүсийн дунд багш дасгалжуулагч, тамирчид бид чинь байна. Бид уучлалт гуйх учиргүй юм байгаа юм. Б.Баяраа багш бид хоёр булхайтай шүүлт гараагүй, дүрмээ зөрчөөгүй л байсан бол хувцасаа тайлахгүй байсан. Дэлхийн чөлөөт бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооны хоорондын тохироо, хоёр багшаар нь туг тахиад, хэл амгүй өнгөрөөе гэсэн юм байж болох юм. Тэд хоёр багшийг шийтгэсэн дүртэй чөлөөт бөхийг аварч үлдье, уучлалт гуйгаад болоо гэж бодож байгаач Г.Мандахнарангийн медалийг хөөцөлдөх ямар ч эрхгүй, боломжгүй болгож байна” гэлээ.

mandahnaranБ.Баяраа:

-БУЗАР БУЛХАЙТАЙ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД БИД НАРЫГ УУЧЛАЛ ГУЙ ГЭЛЭЭ-

"Олимп гэдэг хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөн, шударга шүүх гэсэн тангараг өргөж эхэлдэг. Энэ бол хамгийн гол зарчим. Узбек бөхийг та бүхэн мэдэж байгаа. Г.Мандахнарантай таарах хүртлээ бүх барилдаанаа буруу булхайтай шүүлтээр гарч ирсэн.

Бузар булхайтай нь тодорхой байхад бид нарыг уучлал гуй гэлээ. Бид нарыг уучлал гуй гэж байгаа нь булхайтай шүүлтийн өмнө уучлал гуй гэсэн үг. Би энэ бөхөд 26 жил зүтгэсэн. Энэ хөдөлмөр зүтгэлийг хормын төдийд үгүйсгэж хасаж байгаад маш их гомдолтой байна" гэлээ.

mandahnaranГ.Мандахнаран:

-ЭД НАР ОЛИМПООС БИТГИЙ МЕДАЛЬ АВААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙСАН БАЙХ-

Гэтэл миний төлөө, Монголын ард түмний медалийн төлөө зүтгэсэн манай хоёр багшид хариуцлага тооцож байна.Олимпийн бэлтгэлд явах мөчид, ирсний дараа бөхийн холбооноос бэлтгэл ямар байна, юу болов, яав гэж асуусан хүн байхгүй байсан.

Эд нар олимпоос битгий медаль аваасай гэж хүсч байсан байх. Намайг барилдаж байхад Дагвадорж хаяад яваад өгсөн. Ямар ч сэтгэл гаргаагүй. Бүх ажлыг нураая гэсэн бодолтой байсан.

Багш нарт нь хариуцлага тооцохоор эд нар буруу гээд хүлээн зөвшөөрчихсөн учраас спортын арбитрын шүүхэд хандах эрхгүй болж байна. Хоёрдугаарт би энэ хүмүүсийг миний төлөө явна гэж итгэхгүй байгаа.

Монголын чөлөөт бөхийн ялзарсан асуудлыг шийдэхгүй бол багш нар ч, намайг залгамжилж гарч ирэх залуучууд хохирно. Дахиж амжилт гаргана гэдэгтээ итгэлгүй байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ