Д.Сумъяабазар: Нууцын зэрэглэлтэй тул Англи эхийг үзүүлэхгүй

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тэргүүтэй тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл бүхий албан бичиг Монгол хэл дээр уншиж танилцуулсан юм.

МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар:

-ХОЁР БАГШИЙН ДАСГАЛЖУУЛАХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛЭЭР ХАСЧ БАЙНА-

Дэлхийн бөхийн холбооноос хариуцлагын албан тоот хүргүүлэх тухай нууцлалын зэрэгтэй албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт манай улсын тамирчдыг олон улсын тэмцээнд орох эрхийг тодорхой хугацаагаар хассаныг дурдаад ирэх сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаардсан. Мөн тэд манай улс дотооддоо хоёр дасгалжуулагчдаа ямар хариуцлага тооцохыг ч давхарж харж байгаа байх. Иймд МЧБХ-ны хурлаар чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болондотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаандоролцох эрхийг хоёр жилээр хассан. Харин МУГТ Г.Мандахнаранд тусад нь өөршийдвэр гаргасан. Учир нь тамирчдын бэлтгэл сургуулилтад зориулж Засгийн газраас гаргасан 8 тэрбум гаруй төгрөг ард түмний халааснаас гарч байгаа. Олимпийн хотхонд байхад техникийн зөвөлгөөн хийж дүрмийг тодорхой танилцуулсан” хэмээн мэдээллээ.

Мөн МЧБХ-ноос ажлын хэсэг байгуулж Г.Мандахнарангийн барилдааныг судлахаар болсон. Хэрэв медалиа эргүүлж авах боломжтой бол олон улсын арбитрын шүүхэд хандана. Энэхүү ажлын хэсэгт олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нарын хүмүүс багтсан гэлээ.

Chuluut

-ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧ ТАНХАЙН ХЭРЭГ ХИЙСЭНД ХАРАМСАЖ БАЙНА-

МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Сүхбат "Дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам болсон олимпийн наадамд Монгол улс 1962 онд элсэж орж өдгөө13 дахь удаагаа амжилттай оролцсон байна. Энэ хугацаанд есөн медаль авсан байна. Төр засаг ард түмнээрээ спортын хорооны мөнгийг шийдэж өгсөнд баярлалаа. Манай хоёр дасгалжуулагч бөхийн дэвжээн дээр зохисгүй үйл, танхайн хэрэг үйлдсэнд харамсаж байна. Бид бүхэн ард түмнээсээ уучлал гуйж байна" гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Монголын ард түмэн Риогийн олимпод оролцсон чөлөөт бөхийн тамирчдаасаатом амжилт хүлээж байсан ч амлалтандаа хүрч чадсангүй. Биднийг уучлаарай” хэмээгээд ёслолоо.

Үүний дараа МЧБХ-ны удирдах зөвлөлийнхөнд сэтгүүлчид асуулт тавих гэсэн ч асуултанд хариулалгүй гарч явцгаасан юм. Энэ үеэр хэвлэлийн хуралд суухаар ирсэн байсан Ц.Цогтбаяр, Б.Баяраа багш нар ч эсэргүүцлээ илэрхийлэн, асуулт асуусан ч хурлын танхимыг орхин гарсан юм.

Үргэлжлүүлэн Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, МУГТ Г.Мандахнаран нар мэдээлэл хийлээ. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Chuluut

Chuluut

Chuluut

-ДЭЛХИЙН НЭГДСЭН БӨХИЙН ХОЛБООНООС ИРСЭН ГЭХ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ АЛБАН БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ-

Энэ бичигт

“Хариуцлагын тухай албан тоот хүргүүлэх нь. Риогийн олимпийн наадмын үеэр 65 кг жинд хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй үйлдэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан тухай гэж заасан. 2016.08.25-ны өдөр МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч, хүндэт ерөнхий нарийн бичгийн дарга нар танаа.

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны сахилга бат болон маргаан шийдэгдэх журмыг зөрчсөн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдлийг танай холбоонд албан ёсоор хүргүүлж байна. 2016.08.21-ны өдөр МЧБХ-ны хоёр дасгалжуулагч барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр гарч зохисгүй, зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж сахилга батын журмыг зөрчсөн болно. Тэдний ийнхүү бүдүүлэг, үл хүндэтгэсэн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо болон Спортын нэр хүндийг гутаасан болно. Маш олон тооны хүн энэхүү үйлдлийн гэр болсон бөгөөд олон улсын Олимпийн хорооноос сөрөг сануулгуудыг өгч байна.

Иймд хэд хэдэн дүрмийн сануулгыг тухайлбал, Холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг зөрчих тухай дүрмийн 5 дугаар заалт болон, зохисгүй үйлдлийн тухай 8.2 дугаар заалт зэргийг зөрчсөн гэж үзэж та бүхэнд албан ёсоор хариуцлага тооцож байна. Заалт 19-д болон эдгээр үйлдлийг ноцтой байдлыг үндэслэн энэхүү хэргийн эцсийн шийдвэр гартал /энэхүү албан бичгийг хүргүүлсэн өдрөөс хойш/ МЧБХ-г Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны хуваарьт багтсан олон улсын ямар ч тэмцээнүүдэд ямар ч төрлөөр, ямар ч насны, аль ч насны ангилалд оролцуулахыг түдгэлзүүлж байна.

Та бүхэн долоо хоногийн дотор, 2016 оны есдүгээр сарын 1-ний дотор өөрийн байр сууриа бичгээр мэдэгдэн хүргүүлэх эрхтэй болно. Таны холбооны бичгээр мэдэгдсэн мэдэгдлийг Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны Спортын шүүхэд хүлээлгэн өгөх ба тэрээрбүх баримтанд тулгуурлан эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ дээр дурдсан хугацаанд албан ёсны хариу ирээгүй бол та бүхний хариуцлагыг хүлээн авсанд тооцно”

гэсэн ийм албан бичгийг хүргүүлсэн.

Яагаад нууцлалын зэрэгтэй байгаа юм гэхээр Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны сахилгын хороо буюу Спортын шүүхээр ороход холбогдох бичиг баримтуудыг хавтаст хэрэгт бүрдүүлж байгаа учраас ямарваа нэг шүүх шатны үйл ажиллагаанд хавтаст хэрэг бүрдүүлж байхад бүхий л бичиг баримтууд нууцын зэрэглэлтэй байдаг” гэлээ. Нууцын зэрэглэлтэй албан бичгийг яагаад уншиж байгаа юм бэ? гэсэн сэтгүүлчдийн асуултанд тэрээр “Би танилцуулж байна. Англи эх, нууцын зэрэглэлтэй зүйлийг гаргаад тавьчихвал нууцыг задруулсан болох байх” хэмээн хариуллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ