Жүжигчин Б.Хулан: Тайчиж ханалаа, одоо хэзээ ч нүцгэлэхгүй...

“Х-Түц” продакшинд харьяалагдаж явахдаа жүжигчин Т.Бархүүтэй учир ургуулан, гавьяат жүжигчин И.Одончимэгт хөөгдсөн гэж өнөө хэр нь хэвлэлээр “цоллуулж” яваа хөөрхөн бүсгүй өдгөө хоёр дахь амьдралаа зохиогоод байгаа билээ. Өөрөөсөө арван насаар ах Н.Соёлтхүү гэгч бийлэгжүү эртэй ханилж, бяцхан охиноо дүүтэй болгосон жүжигчин Б.Хулан нөхрийгөө хятадын эрлийз биш хэмээн албан ёсоор мэдэгдэж, эгээтэй л хэвлэлийн хурал зарлах дөхсөн удаатай.

16-хан насандаа фото моделиор тодорч байсан тэрбээр цөөнгүй кинонд тоглосон ч, “Сексийн эрх чөлөө”-нөөс нь илүүтэй эрчүүдийг хуйлруулсан нь үгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө хагас нүцгэн байдлаар зургаа авахуулан хэвлэлийн хуудсыг чимж явсан жүжигчин Б.Хулангийн бас нэгэн эротик зураг цахим ертөнцөөр тарж багагүй шуугиан тариад амжсан. “Хайраар дутаж ганцаардсан зүрхийг минь бүлээцүүлэн, халуун энгэртээ тэвэрсэн хань минь” хэмээн эр нөхрөө өмөөрсөн жүжигчин бүсгүй хэдийд ингэтлээ нүцгэлсэн болохыг тааж ядсан хүмүүс үүнд нь нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан.

“Өвөрлөгч эрийн цайг чанаж, хөрөнгө мөнгөнд дурласан” гэж элдэв янзаар хэлүүлэх бүртээ хэрхэн шаналж, хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэмхэн уйлж суудаг байснаа хэвлэлд дэлгэсэн жүжигчин бүсгүй маань гоо сайхны хагалгаа хийлгэн хамар, нүднийхээ хэлбэрийг өөрчлүүлжээ. Ямартаа ч, нэгэн цагт “Тайчиж ханалаа, одоо хэзээ ч нүцгэлэхгүй” хэмээж байсан хөөрхөн Б.Хулангийн хамгийн сүүлийн нүцгэн зураг энэ байж магадгүй бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ