Олимпийн алтан медальт, жүдоч Р.Силва өөрийн төрсөн ядуусын хороололдоо ирлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж өнгөрсөн Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Р.Сильвад оноогоор ялагдаж мөнгөн медал хүртсэн билээ.

Манай тамирчинг ялж, олимпийн алтан медаль хүртсэн Рафела Силвагийн барилдааныг шударга бус байсан гэж үзэж байсан ч “Гарнаас барьц авсан байхад хөлөнд хүрэхийг тооцдоггүй” гэж Олон улсын бөхийн холбооноос тайлбарлан, манай жүдоч Д.Сумъяа ч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн юм. Д.Сумъяа Риод байх хугацаандаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Силвагийн ялалтыг хүндэтгэж байна. Түүний амьдралын тухай уншаад улам илүү их хайрлах, өрөвдөх, бахархах сэтгэл төрсөн” хэмээн ярьж байлаа.

Харин жүдоч Рафаела Силва өөрийн төрж өссөн “Бурхдын хот”-доо очиж,гудмаар галын машин хөлөглөн олимпийн алтан медалиа өндөрт өргөн явсан тухай http://www.dailymail.co.uk/ онцолжээ. Мөн тэрбээр ядуу зүдүү амьдралыг туулж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байсан ч бууж өгөлгүй тэмцсээр өдийг хүрсэн гэж тус сонинд бичсэн байна. Рафаэла Силва 2012 оны Лондонгийн Олимпийн тэмцээний үеэр дүрмийн бус мэх хийснээс болж хасагдсны дараа зодог тайлах талаар бодож байв. Өдгөө 24 настай Рафаэла Силва Бразилийн “Бурхны хот” хэмээх кинонд гардаг борчуудын хороололд өссөн. Рио де Жанейро хотын 20 хувь нь Бразилийн хамгийн ядуу буурай дүүрэгт амьдардаг бөгөөд тэнд л Рафаэла Силва өсч торнисоор өдгөө хүрсэн юм.

Silva

Silva

Silva

Silva

Silva

Silva

Silva

Silva

Silva

Silva

Silva

СЭТГЭГДЭЛ БИЧИХ