Дуучин С.Сэрчмаа тамхи татдаг хөөрхөн охидыг шүүмжлэхээс буцсангүй

Ахимаг насны өвөрлөгч эртэй дэр нэгтгэн урд хөршид сүртэй хурим найр хийж байсан дуучин С.Сэрчмаа хоёр жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулан, охинтойгоо хамт эх орондоо бүрмөсөн ирж суурьшсан гэдэг. Харин хайртай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнээс хойш тэрбээр найз нөхдийнхөө ятгалга дэмжлэгийн хүчинд уран бүтээлийн ажлаа эрчимтэй хийж, тэр ч байтугай өөрийн нэрээр студи хүртэл байгуулсан түүхтэй.

Жил гаруйн хугацаанд “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Р.Нямбаяртай хамтран “NB & Sally” нэртэй онлайн шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгч олондоо хүргээд амжсан дуучин бүсгүй одоо уран бүтээлээс өөрийг бодохгүй яваа гэдэг. Нэг үе чамгүй жин нэмсэн түүнийг хэвлэлийн хуудаснаа “Хөл хүндтэй болсон” хэмээн нэлээдгүй шуугисан ч, дуучин бүсгүй дахин хүүхэд төрүүлэх нь байтугай нөхөрт гарах гэж тэгтлээ яарахгүй яваагаа олонд дуулгасан билээ.

Харин тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа “Хөөрхөн охид бүсгүйчүүд тамхи татаж байгааг харахаар тансаг зэрэглэлийн байшингийн цонхоор яндан гаргаад галлаж байгаа юм шиг харагддаг” хэмээн бичсэн нь олон хүний дэмжлэгийг авчээ. Эрүүл мэндээ хордуулж, хэлбэр хөөсөн чамирхал нь бусдад ямархуу харагддагийг шүүмжилсэн дуучин С.Сэрчмаа тамхины утааг үнэртэх ч дургүй гэдгээ нуусангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ