Мисс Т.Батцэцэг 25 насны төрсөн өдрөө даруухан байдлаар тэмдэглэжээ
"Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Монгол түмнийхээ бахархал хүндлэлийг хүлээсэн мисс Т.Батцэцэгийн төрсөн өдөр саяхан тохиосон билээ. Энэ жил 25 нас хүрч буй мисс бүсгүй маань төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхээсээ илүүтэй нийгэмд чиглэсэн сайн үйлс бүтээхийг чухалчилдаг болохоо хэвлэлийнхэнд ярьсан.
Энэ ч утгаараа өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө СХД-ийн долдугаар хорооны хоёр өрхийг сонгон, хичээлийн шинэ жилдээ орохоор бэлдэж буй долоон хүүхэд гарын бэлэг өгсөн удаатай. Мисс бүсгүй энэ жил төрсөн өдрөөрөө чухам ямар хүмүүнлэгийн үйлс бүтээсэн нь тодорхойгүй байгаа ч гэлээ, найз нөхөд хийгээд загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдтэй цуг тун ч даруухан байдлаар баяраа тэмдэглэжээ.
Түүний энэ үдшийн гоёл нь даруухан загварын богино даашинз байсан бөгөөд алтлаг өнгийн өндөр өсгийттэй хослуулжээ. Өнгөрсөн жил олны анхаарлыг татсан халуухан даашинз өмсч байсан мисс Т.Батцэцэг энэ удаа сонголтоо өөрчилж, даруухан бөгөөд эрхэмсэг харагдуулах гоёл сонгож авчээ. Харин энэ үдэш мөнөөхөн хэвлэлээр “шуугиулаад” байдаг найз залуу ч юмуу амраг хайрт гэхээр хүн огт харагдаагүй гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ