"Хөх бэлтрэгнүүд" "Хөх хот"-ыг зорьлоо
"Хөх бэлтрэгнүүд" (Насанд хүрэгчдийн шигшээ багийг "Хөх чононууд" хэмээдэг) Фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцох юм. Энэхүү тэмцээний урилга "ДМЮ" клубт ирсэн бөгөөд тэдний гаргасан саналыг МХБХ хүлээн авч, шигшээ багаа дэмжиж оролцуулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл манай хөвгүүд Хөх хотод тэмцээнд оролцож, үргэлжлүүлэн бэлтгэлээ хангаад цааш Бээжинг зорих юм байна. Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макао, Гуам, Умард Марианы арлууд, Монгол гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзэх бөгөөд манай багийн менежерээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллана.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ