Д.Жаргалсайхан: Байнга цохигдон шидэгддэг ачаанд ямар ч чемодан тэсэхэд бэрх
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан миний бие нь Бразилийн 2016 олимпод томилолтоор энэ оны долдугаар сарын 31-нд явсан эзгүй хойгуур хэсэг бүлэг хүмүүс нийлж, зориудаар миний нэр хүндийг унагаах зорилгоор “олимпийн чемодан”-ы асуудлыг босгон тавьж, сүр дуулиан үүсгэжээ. Би гадаадад байсан учир тэр дор нь хариу өгөх боломж байсангүй. Сая нутагтаа ирээд нийтэлсэн зарим зүйлийг олж хараад, хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. РИО 2016 олимпийн наадамд Монголын тамирчид өрсөлдөж эхлэх хугацаатай давхцуулан олимп, тамирчдынхаа нэр төртэй холбоотой, бэлэгдэлгүй, увайгүй үйл ажиллагаа явуулсанд харамсаж байгаагаа илэрхийлье.
Манай төв РИО олимпийн наадамд өмсөх үндэсний шигшээ багийн тамирчдын хувцасыг Японы “Асикс” компаниас бэлтгэн нийлүүлсэн. Тухайн компани нь хувцастайгаа хамт чемоданаа өгөх ёстой байтал чемоданыг нийлүүлэх боломжгүй гэсэн. БТСХТөвийн удирдлагын зөвлөлийн хурлаар энэхүү яаралтай асуудлыг авч хэлэлцэн БТС-ын хэлтсийн дарга Б.Оюунд хариуцуулан чемоданыг захиалж, бэлэн болгохыг даалгасан. Би өөрөө шийдээд, худалдаад авчирсан зүйл биш. Цаг хугацаа давчуу байсан тул шууд худалдан авалт хийхээркомпаниудад санал тавьж 3 компаниас үнийн санал авсан. Бид “МЭИ” ХХКомпанийг сонгон гэрээ хийсэн. Тэр компани нь 200 ш чемодан Монголоос авах боломжгүй тул БНХАУлсаас худалдан авахаар бидэнтэй ярилцсан. Энэ загвар нь2012 оны Лондонгийн олимпод барьсан чемодантай ижил байхаар захиалсан.
Тухайн компаниас бидэнд загварын 1 ш чемоданыг БНХАУ-аас ирүүлж, бид ЭМСЯ болон одоо энэ асуудлыг босгож тавьж, тэгээд өөрсдөөсөө зайлуулаад байгаа С.Ламбаа, Х.Бакытжан,О.Гэрэл нарын зэрэг хүмүүст үзүүлж зөвшөөрөл авч байсан. Эдгээр хүмүүс олимпийн хувцасны захиалгыг хэт оройтуулж, хугацаагаар биднийг шахсан. Би энэ оны 2 сарын сүүлчээр энэ албан тушаал дээр томилогдон богино хугацаанд бүх асуудлыг шийдвэрлэсэн. Ер нь олимпийн хувцсыг дор хаяж нэг жилийн өмнөөс загварыг хийж, захиалгаа өгөх ёстой байдаг. Гэтэл захиалгыг ЭМСЯ тендер энэ, тэрээ гэж байгаад 5 сарын дундуур хувцсыг авах асуудлыг шийдэх бололцоог бидэнд өгсөн. Харин бид Япончуудтайшуурхай ярьж, 1 сар гаруйн хугацаанд РИО-2016 олимпийн наадамд тамирчиддаа өмсөх хувцастай болгож чадсан. Энэ бага хугацаандтамирчидаа хувцастай болгосонд тэд харин баярлалаа гэж хэлэх ёстой атал ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж байна.
Хувцасны нэг хэсэг болох 200 ширхэг чемоданыг худалдан авах үйл ажиллагааг бид эхлүүлж гэрээний дагуу 33 сая 330 мянган төгрөгийг манай төвөөс тус компанид шилжүүлсэн. Том чемоданыг ширхэгийг 181,800 төгрөгт бодон 100 ширхэгийг, дунд зэргийг чемоданыг ширхэгийг 151,500 төгрөгт бодож 100 ширхэг авахаар болсон. Энэ үнэд нь гааль, НӨТ, тээврийн зардал нь орсон. Ирүүлсэн санал, хийсэн гэрээ, мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримт нь бидэнд бий. ОХУ-ын Якутск хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын наадамд 7 сарын дундуур оролцож байх үед манайхан чемоданаа хүлээн авлаа гэж надад мэдэгдсэн. Ингээд гэрээг дүгнэж, хүлээлцсэн акт үйлдсэн. Тамирчидд 7 сарын 18-20-нд чемоданд нь хувцасыг нь хийн ҮШБагийн хэлтэсээс хүлээлгэн өгсөн ийм л үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд явагдсан юм.
Харин чемоданы эвдрэл гэмдлийн хувьд РИО руу 7 сарын 21-нд явсан эхний ээлжийн хүмүүсээс МҮОХ-ны Ц.Дамдин өөрийн чемоданы зургийг авч, нэр бүхий хүмүүс рүү явуулж мэдээлэл өгсөн юм билээ. Энэ хүмүүсийн дөвийлгөн бичсэнтэй адил бүх чемодан эвдэрсэн юм байхгүй. Өөр хэн нэгээс нь бидэнд гомдол санал, эвдэрсэн тухай мэдээлэл ирээгүй. Энэ эвдрэлээсээ болоод замдаа эд зүйлс, юмаа алдсан, хаясан гээсэн хүн ч алга. Ер нь чемоданы зориулалт бол тамирчдын спортын болон хувийн хөнгөн чанарын хувцас хийхэд зориулагдсан. Гэтэл зарим хүмүүс даацыг хэтрүүлсэн их юм чихсэн байх талтай юм.
Ер нь Бразил хүртэл хоёр тив дамнан 2 өдрийн турш нисдэг, замдаа 3-5 хотуудаар дамжин, тэр болгонд хатуу чанга хүмүүсийн гараар орж, байнга цохигдон шидэгддэг ачаанд дэлхийд алдартай ямар ч чемодан тэсэхэд бэрх байдаг. Гэтэл бидний авсан олон чемодан бага үнэтэй, чанар нь тэр хэмжээндээ тохирч уялдсан байж таарна. Мөн олон юм дотор чанаргүй зарим 1 нэг нь байсан байх. Үүнийг хэт дөвийлгөж бичсэн байна. Чемодан задарсан гэхээр бид компаниас нь нэмэлтээр 4 талыг бэхлэх бүслүүрийг 200 ширхэгийг авч тамирчдад өгсөн. Мөн чемодан нь эвдэрсэн бол компаниас нь үнэ төлбөргүй засч өгнө гэсэн гэрээний заалттай байгаа.
Би өөрөө ч Бразилд явахдаа тамирчин, дасгалжуулагч нартай уулзан, амьдарч байгаа өрөөнд нь байгаа чемоданыг үзсэн. Зүгээр л яваад ирсэн байсан. БСШУС-ын сайд Ж.Батсуурь ч энэ асуудлыг мэдэж байгаа. Чемоданы тухай тайлбарыг нь Үндэсний шигшээ багийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэтуяа түүнд өгсөн. Сая би буудлагын тэмцээнд оролцоод Монгол руугаа буцсан тамирчидтай хамт ирлээ. Олимпийн чемоданаа хэрэглээд ирсэн. Ер нь тодорхойгүй хэн нэг хүний гомдол, саналаар бүхэл бүтэн баг тамирчдын асуудал болгож, цуурхал тараасандаа энэ асуудлыг зохион байгуулсан хүмүүс ичээсэй билээ. Түүнчлэн чемодантай холбогдуулан тамирчдын амжилт буурсан асуудал байхгүй болохыг албан ёсоор мэдэгдье.
Энэ бол зөвхөн чемоданы асуудал биш, миний удирдаж байсан БТСХөгжлийн төвийг шинэ Засгийн газар нь БТСГазар гэсэн агентаг болгон өөрчилж, хэнээр даргыг нь тавихтай холбогдуулан хуучин ажиллаж байсан миний нэр төрийг унагаах, халдах гэсэн болчимгүй үйлдэлтэй нь холбогдон гарсан үйл ажиллагаа гэж би ойлгосон. Өөрсдийн явцуу эрх ашгийнхаа үүднээс РИО олимпийн наадам, түүнтэй холбогдуулан миний нэр төрд ноцтойгоор халдаж, ард түмэн, спорт сонирхогчдод буруу ойлголт өгсөн энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж, нэр төрөө сэргээлэхээр хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар үндэслэлгүй мэдээллийг олон давтамжтай нийтлэсэн control.mn сайтыг хууль, хяналтын байгууллагад өгч үнэн зөвөө тогтоолгохооүүгээр мэдэгдье.
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга асан
Д.ЖАРГАЛСАЙХАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ