П.Орхон эхний тойрогт Болгарын бөхтэй барилдана

Монголын Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. Манай 10 бөх Риогийн дэвжээнд хүч үзэхээс Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нар түрүүлж дэвжээнд гарна.

58 кг-ын жинд барилдах П.Орхоны сугалаа гарчээ. Тэрээр хоёрдугаар хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Болгарын М.Христоватай барилдана. Дараагийн тойрогт тэрээр Орос-Германы ялсантай барилдах юм. Гуравдугаар тойрогт буюу мөнгөн медалийн төлөө барилдаанд молдавын бөх Марианна Чердивара-Есану, финландын бөх Петре Маарит Олли, шведийн бөх, Малин Йоханна Маттссон, энэтхэгийн бөх Сакши Малик нарын 4 бөхийн дундаас шалгаран гарч ирсэн бөхтэй таарч барилдах магадлал байна. Харин Японы алдарт бөх Каори Ичо нэгдүгээр хэсэгт орсон байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ