Нэг ам.долларын ханш 55 төгрөгөөр нэмэгдээд байна
Долдугаар сараас хойш долларын ханш тасралтгүй өссөөр байна. Өчигдөр гэхэд 55 төгрөгөөр нэмэгдэж, нэг ам.доллар 2280 төгрөг болсон байна. Ийнхүү хоёр сарын хугацаанд долларын ханш 300 төгрөгөөр өссөн бөгөөд үүний шалтгаанд олон талын тайлбар өгч байгаа юм.
Тухайлбал, эдийн засагт орж ирэх долларын нийлүүлэлт эрс муудсан. Гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассан. Мөн Төв банкны ерөнхийлөгчийн хариуцлагагүй мэдэгдэл нөлөөтэй гэх зэрэг тайлбарууд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ