Нэг ам.долларын ханш 15 төгрөгөөр нэмэгдлээ

Сонгуулийн өмнө 1965 төгрөг болтлоо буурсан ам.долларын ханш долдугаар сараас хойш өдрөөс өдөртнэмэгдсээр байна. Өчигдөр 2225 төгрөг байсан нэг ам.доллар 15 төгрөгөөр нэмэгдэж өнөөдрийн байдлаар 2240 төгрөгтэй тэнцлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар үүнтэй холбоотойгоор зарим банкууд ам.долларын арилжааг зогсоосон гэх мэдээлэл байна.

Түүнчлэн хоёр долоо хоногийн өмнө 309 төгрөгтэй тэнцэж байсан БНХАУ-ын юань өнөөдөр 341 төгрөгтэй тэнцэж 32 төгрөгөөр өсчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ