С.Жавхлан: Нэг л нууцгайхан хуралдчих гээд байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр шөнө хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож амжаагүй байна. Тэрээр өнөөдөр “Нэг л нууцгайхан хуралдчих гээд байгаа юм шиг мэдрэмж байна. Энэ гэхдээ хардалт ч байж магадгүй. Өнөөдөр л гэхэд маш тулгаж хэллээ. Ямар ч байсан амжаад ороод ирлээ” хэмээн сэтгүүлчдэд мэдээллэв.

УИХ-ын гишүүн С.Жавхланг сонгуульд нэр дэвшихээсээ өмнө МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж, малчдад хандив тараасан нь хуульд заасанчлан 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны зургадугаар сарын 29-ний 22:00 цаг хүртэл нэр дэвшигчид мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэж буй. Энэ тухайд тэрээр “Тэр өвсийг хүн идээгүй. Мал идсэн. Хэрэв өвс идсэн хүн байвал надтай холбоо бариарай” хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ