Монголын анхны тусгайгийнхан Сэлэнгийн атамануудыг дийлэлгүй буцсан түүхээс
Сэлэнгэ аймгийн залуу нийтлэлч Б.Цогтбаярын "Миний мэдэх Сүхбаатар Хот" номын хэсгээс зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр дээжлэн хүргэж байна.
1990 оны 8-р сарын 28-нд Хэнтий аймагт нууц товчооны 751-н жилийн ойд хэв журам сахиулахааранхны тусгай хүчин очиж анхлан хүмүүст харагдаж эхлэн олны дунд яриа болон тархаж байв.1990 оны 8 сарын 20-н хавьцаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөн дээр Сарны өртөө буюу LUX зэрэглэлийн 2 вогантой анхны тусгай албаны ажилчид ирж түр хугацаагаар байрласан байна. Эмх цэгц, дэг журамыг сахиулах нэрээр тусгай албаны ажилчид эрх мэдэлээ хэтрүүлэн хэрэглэж Сүхбаатар хотод энгийн ажлаа хийж явсан хүмүүс болон хүүхэд хөгшидийг зодож дээрэлхэж байжээ. Мөн төмөр замын ажилтан, шагийн бараа галт тэргэнд зарж явсан болон энгийн хүмүүсийг тусгайгийхан гэсэн нэрээрвагоны таамбарт оруулан зодох нь бүр хэрээс хэтэрчолны уур бухимдалыг дээд цэгт нь хүргэж байв. Сүхбаатар өртөөн дээр сүү зардаг хөгшин эмгэнийг хүртэл хурдан яваач энд сүү зарж болохгүй гэх маягаар араас нь жийн унагааж хоорондоо хөхрөлдөх зэргээр даажигнан ард түмний уур бухимдал зэвүүцлийн хүргэж байлаа.
Өдрийн16:15 минут
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын атман гэх Өнчин Нэргүй, Ниёо Гамбаа, Хар Лутаа, Майга Баадай гэх мэтийн тэр үеийн атманууд хөл бөмбөгийн дэлхийн аваргын тойм үзэнгээ пиво ууцгаан баг тамирчидын тухай хоорондоо цэц булаацалдан ярьцгааж байлаа. Энэ үеэр гаднаас хүн орж ирж байгаа бололтой пижигнэлдэн гуталаа гөвсөөр хаалга татан н.Энхтүвшин орж ирэв. Түүний нүүр нилэнхүйдээ цус болж хувцас нь тохой орчимдоо шороо болсон байсан бөгөөд газар унаад зодуулсан гэдэг нь туршлагтай атмануудад шууд ойлгогдож байв. Бүгд л хөлбөмбөгийн тухай цэц булаацалдан яриж байсан халамцуу залуус нэг нөхрөө зодуулсан байхыг хараад юу болсоныг бараг асуултгүй ойлгож байв.
Энхтүвшин: Амьсгаа нь дарагдаагүй уур хилэн нь ихэд хүрэн зэвүүцсэн байдлаар шүдээ зуун за энэ тусгай нэртэй нусгай бацаанууд арай дэндлээ ганц шагийн бараа ядарсан хөгшчүүдэд авч өгч яваад тэд нарт ингэтлээ зодуулдаг юм байна,одоо Сэлэнгэдээ алхаж чадахаа байх юм байна л даа гэх зэргээр нөхөддөө ярьж гарлаа. Энэ үед сахалаа толинд хусаж байсан Өнчин Нэргүй эргэн харж их л тайванаар за Энхтүвшээн одоо тайвшир тэд нарыг одоо журманд нь оруулах цаг болсон юм байна.Тэндээс нэг пиво аваад уу гэж эрүүгээрээ ширээний доошоо заан эргэж харан сахалаа хуслаа.Өнчин Нэргүй хэдхэн хоногийн өмнө нь энэ тусгай гэх хүмүүсд зодуулан төрийн цагдаа гэсэн утгаар хүндлээд дуугүй өнгөрчээ.Түүний мэдэхээр Сүхбаатар хотын залуу хүүхэд хөгшидийн 70 гаруй хувь нь зодуулсан,зарим атман гэх нөхдүүдийг гяндан хүлэлт гэх залхаан цээрлүүлэх гавлалтаар шоглож байсан гэдгийг тэр мэдэж байлаа.Бүгдээрээ тайвширцгааж Энхтүвшин цус болсон нүүрээ угаан шар айраг найзуудтайгаа тулгаад хөгжимөө чангалахад bad boys blue- you're a woman гэх дуу эд дундаа явж байлаа.
Оройн 19:38 минут
Сүхбаатар өртөөнөөс бага зэрэг зайдуу байрлаж байгаа тусгайгийханы вагон дээр бүгдээрээ хамтдаа очицгоов.Энд зөвхөн дээр дурьдагдсан таван залуу ирцгээв.70 ,80-аад залуусын эсрэг 5-хан залуу зодолдохоор очно гэдэг мундаг зориг гэмээр.Мөн ард түмнээ өмөөрч байна шүү дээ гэдэг бодол хэн хэнд ньурам зориг өгч байв.Залуусыг вагонд дөхөж очиход LUX вогоноосоо гаран тамхилаж байсан хоёр тусгайгийн ажилтан чоно харсан туулай гэлтэй гэнэт Хар Лутаа Ниёо Гамбаа-ыг харан зог тусан зогсов.Хоёр ажилтан өмнө нь Хар Лутаа,Ниёо Гамбаа хоёртой тооцоотой байснаа санаж ингэж нүүр тулна гэж ухаан санаанд нь ер орж ирсэнгүй.Зөөлөн бүлээн салхи хацар элбэн үлээхэн намар дөхөж байгааг санагдуулам гэмээр.Арайч ингээд хүрээд ирнэ гэж бодоогүй залуусталдаа ч ороогүй байгаа тамхиа шууд хаяан гэнэт ухаан оров уу үгүй юу гэлтэй хоёр галт тэрэгнийхээ зүг шууд зугтаав.Энэ үеэр Хар Лутаа ухас хийн гүйн арай ядан гүйцэн очиж тооцоотой байсан ажилтны хонгон талд хутгалаж амжив.Ниёо Гамбаа харин нөгөө ажилтанг яг вагонлуугаа орох төдийд хэд хэд хутгалан шат руу авиран байгаа залууг татаж унагах гэтэл чадалгүй зугтаалгачив.Хоёр тусгайгийн ажилтан цусаа урсган вагон дамжин зугтаж голын хаалгаа түгжин цааш өөр вагон руу орон амь гарчээ.Араас нь хөөн орох гэхэд вагоны үйлчилэгч залуу хашгичин хаалгаа хаах гэж оролдон тэд хэсэг тэмцэлдэв.Үйлчлэгч залуу хаалгаа хаах гэж ноцолдохдооЛутаагийн нүүрлүү өшиглөн мөн гарт байсан турба төмрөөрөө цохих гэж далайх тэр агшинд том тоосго үйлчлэгч залуугийн нүүрэн тус газар маш хүчтэй буун залуу хойш савж ухаан алдан уналаа.Бүгд хаанаас юун тоосго ороод ирэвээ гэж гайхан эргэн хартал Энхтүвшин хурдан ороочээ юугаа гайхаж хараад байгаан бэ? гэж юу ч болоогүй юм шиг хэлээд тайвнаар дайран орцгоов. Вагоны үүд бүрэн цэвэрлэгдэн нээлттэй болж вагонл руу бүрэн нэвтрэх боломжтой болж Өнчин Нэргүй түүчээлэн хурдтай том том алхан явахад эхний вагоны голын тасагт Тусгайгийханыг ахлан явж байгааНамдаг гэх хошууч залуу ганцаар хооллон сууж байжээ.Энэ мөчид Нэргүй эргэж харан бусад нөхдөө дараагийн вагонд нэвтрэхийг тушаагаад Хошууч Намдагтай хоёулханаа үлдэв. Хошууч их л тайвнаар Нэргүйг суухыг урихад ах хүнийг хүндэлдэг нутгийн ёс мөн өөрийн хүмүүжил ёс зүйн дагуу Нэргүйсуулаа.Хошууч за залуу минь ингэж болохгүй гэдгээ мэдэж байгаа биздээ.Хэрвээ асуудал үүсвэл их л хурц байх болов уудаа гээд ширээн дээр байсан коньякнаас хундагланхийж өгөнгөө за тэгвэл хоёлаа эр хүн шиг эндээ үзийдаа ахыгаа харин чи бардаг л байгаадаа гэж ёжилон инээж гадуур дүрэмт хувцсаа тайлав. Хэдхэн секунтын дараа тэр вагоны үүдэнд ухаан алдаж унасан залуу тун удахгүй гардан тулаанд орох гэж байгаа хошууч Нэргүй хоёроос өөр хүн тэр вагонд байхгүй байв.
Оройн 20:10
Вагоны голын хаалгыг эвдэж байх дуунаар хутгалуулж цус алдсан хоёр нөхрөө харсан тусгай албаны ажилчид бүгд бужигналдан ихэд айцгаав.Бүгд чивчимээгүй болцгоон хоёр нөхрөө харан зогсох тэр үед вагоны голын хаалгыг эвдэх дуу чихэнд сонсогдон байсан нь залууст удахгүй аймшигтай зүйл болох гэж байгаа мэдрэмж хэн хэнд нь төрж байв.Тэд Сэлэнгийн залуусыг ингэж зориг гарган дайрч тулалдахаар ирнэ гэж бүр зүүдэндээ ч төсөөлөөгүй явсан нь эрсдэлийг тооцоолоогүй залуу хүмүүст ёстой нэг сургамж гэхчинь болж. Тэр дунд үнэхээрийн айсан залуу ажилтан ямар нэгэн юм хийхгүй л бол болохгүй гэсэн зөн совингоо даган ака 47 автомат буугаа шүүрэн авч вагоны нээлттэй цонхоор нэг макзин сумаа дуустал шүршив.Гэвч энэ айлгах гэж буудсан буудалт алдаа болно гэж яахан санах билээ.Буун дуу Сүхбаатар хотод бүхэлдээ сонсогдож өртөөн дээр байсан залуусын чих сэрс хийгээд тэдний вагонлуу анхаарлаа хандуулан төвд байсан атманууд энэ юун буу дуу вэ?гэх маягаар вокзал дээр пижигнэлдэн цугларцгаав.Хэсэг хугацааны дараа хаана юу болов юу болоод байгаан бэ? гэсэн хэн хэнээсээ асуусан юу болоод байгааг ойлгохгүй хүмүүсээр Сүхбаатар өртөө дүүрч эхлэв.
20:22
Залгаа вагонд байгаа хошууч Намдаг ,Нэргүй хоёрын гардан тулаан Өнчин Нэргүйн ялалтаар дууссан байв.Сэлэнгийн залуус бага байхын лтусгай шиг бэлтгэгдэж байсан гэлцдэг.90-ны атманууд хар багаасаа л зодолдон чулуун байлдаан хийж зундаа бүгд орхон голдоо орон өнчиж шубах нь шубаж сэлэх нь сэлж жинхэнэ сэлэнгийн хүн сэлж чадахгүй бол сэлэнгийнх биш гэсэн яриа одоо болтол байдаг нь үүнтэй ч холбоотой байх.Тийм болохоороо ч тэрүү өөрөөсөө хэдах Хошууч залууг Өнчин Нэргүй төвөггүйхэндийлж харин ухааналдсан хошууч купений шалан дээр хэвтэж байв.Бага зэргийн хацраа зүсүүлсэн Нэргүй шалан дээр хэвтэх хошуучийг орон дээр хэвтүүлэх гэж өргөжбайх зуур нууцаар араас нь сэм цохих гэж байсан тусгай ажилтаны дүрс коньякны шилэнд ойн байгаа нь харагдав.Тэгэхдээ түүнийг хараагүй мэт болж яг турба төмрөөр цохих гэж оролдох тэр мөчидзалуугийн цохилтыг гаргаж ширээн дээр байсан коньякны шилийг хагалан залуугын гэдсийг зүсэхэд тэрээр арын халаасандаа байсан хутгаа гарган Нэргүйрүү улайран дайрлаа.Хэсэг хугацааны дараа дээр доороо орон алалцаж байгаа хоёр залуугхөндлөнгөөс харвал яг л нөгөө Hollywood-ийн кино л ийм л байдагдаа гэмээр дүр зураг үзэгдэжбайв. Яг энэ агшинд хоёр давхарт явах хөгжимөөр Modern Talking - Brother Louie гэх дуу солигдон эхэлжбайлаа.
20:30
Сүхбаатар өртөөн дээр 1000-аад хүн цугларсан байв.Атман гэх зарим нэмэлт хүч болсон залуус буу дуунаар гүйлдэн ирцгээлээ.Нөгөө вагоны голынхаалгыг эвдэж чадсан дөрвөн залуу шууд хутгатай дайран ороход дотор байсан залуус бужигналдан зугтаж бүгдээрээ вагоноосоо бууцгаан Сүхбаатар өртөөний яг одоогийн байрлах том цагны урд нийтийг хамарсан маш хүчирхэг зодоон болов.Энгийн 3 залууг ганц тусгайгийн ажилтан ганц ганц цохилтоор унагаж байгаан хөндлөнгөөс харсан хүмүүст нөгөө хонгилдоон гэдэг зодоонтой кино нь санаанд нь бууж байв.Хэсэг хугацааны дараа бүгд зайгаа авцгаан энэ зодоондзөвхөн атман тусгайгийнхан хоорондоо үзнэ шүү өөр хэнч битгий ороорой гэх нэгэн залуугын дуу тэнгэрт хадав.Мөн бусад тэнд байсан хүмүүст ч анхааруулан хэлэв.Бүгд хоёр тал болон зайгаа авцгаан хэсэг хугцааны дараа хоорондоо шууд гардан тулалдах гэж байв.Тусгай албаны ажилчид маш нууц гэдэг кино дээр гардаг шиг он жавуудаа дайраад ааа гэж орилон шууд гардан тулаанд орцгоов.Энэ зодоон үнэхээр цэвэрхэн зодоон байв.Хажуу талаас гар орч ирэн унагааж байхад нөгөө тал нь шууд татан босгож нөгөө хүнээ зодох мөн унасан нэгнийг дээрээс нүдэхгүй шууд дараагын хүнтэй тулалдах зэргээр олон хүний зодоон гэхэд шударга байв.Энэ үед сэлэнгийн цагдаа нар ирэхэд угаасаа ялагдаад бүр алуулах дээр тулж байсан тусгайгийн залуус вагонруугаа зугтан ороход тэнд хөндлөнгөөс ажиглаж байсан хүүхэд залуус эсэргүүцэн мөн өмнөн ах эгчийн дээрэлхэн зодож байсанд хорсон тэдний вагонлуу чулуу нүүлгэж байв.Яахын аргүй цагдаа нарын хүч хүрэхгүй нэмэлт хүчийг даруй дуудах тушаал буулгав.Энэ үеэр олон нийт ямар ч эмх замбаргүй хөл толгойн мэдэгдэхгүй вагонруу чулуу шидэх нь шидэж мод тоосго, турбагаар тэдний вагоныг цохиж байв.Вагоны тээглэгч буюу зам дээр гацаасан төмөрийг авч маш олон залуус гэрэлт хөшөөний зүг тэднийг чирэн замдаа цонхын хаг цохисон вагонлуу чулуу нүүлэгсэн хэвээр л байв.Вагоныг бараг хөмөрүүлэхнүү гэлтэй маш олон хүн тойрон дайрч дотор байгаа шинэхэн офицер залуусыг жинхэнэ л журманд нь оруулж байв.
9:00
Сэлэнгэ аймгийн цагдаа нар дээд газраас тушаал аван олон нийтийг тараах гэж оролдож байлаа.Улаанбаатар руу тусгай албаны залуусыг шуурхайлан явуулах арга хэмжээ амжилттай болж 9:15 воган хөдлөн тэд явцгаасанаар байдал намжив.
Төгсгөл
Дээр дурьдагдсан залуус бүгд ял авсан бөгөөд мөн тусгай албаны ажилчид гээд байгаа хүмүүст ард иргэдээс нийт 3 хуудас дүүрэн гарын хуудастай өргөдөл ирсэн байна.Тэр үеийн эр хүмүүс эр хүн шиг цаг байсан болохоор тэд харилцан тохиролцон эвлэрч1991оны 7сарын 25 өршөөлөөр өршөөгдсөнөөр энэ хэрэг Сүхбаатар хотын дунд болон Сэлэнгэ аймаг даяар ам дамжин яригдах болсоныг Өнчин Нэргүй гэх энэ эрхэмээс Сүхбаатар өртөөний хоёр давхарт Юрий Шатунов-Белые Розы гэх дууны намуухан аяанд ярилцаж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын залууБ.Цотбаяр миний бие цаасан дээр буулгасаныг өчмүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ