Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчид өргөн барилаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнд
-Монгол Улсын Ерөнхий сайд,
-Шадар сайд,
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,
-Байгаль орчин аялал жуулчлалын сайд,
-Сангийн сайд,
-Батлан хамгаалахын сайд,
-Зам тээврийн сайд,
-Эрчим хүчний сайд нар багтаж байна.
-Хууль зүйн яамны нэрийг Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж,
-Хөдөлмөрийн яамыг татан буулгаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
-Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам,
-Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг үүргийг Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн яам,
-БСШУЯ-ыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам болгон өөрчлөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ