Сагсан бөмбөгийн төрөлд 45 баг оролцоно
Монголын Бүх Ард Түмний Спортын 14-р Их Наадмын сагсан бөмбөгийн тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн их наадамд эрэгтэй 31 баг, үүнээс 15 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 7 спорт хороо оролцохоор мэдүүлсэн бол эмэгтэй 14 баг, үүнээс 5 аймаг, нийслэлийн 3 дүүрэг, 6 спорт хороо орохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээн долдугаар сарын 20-26-ны хооронд Спортын төв ордон болон МУИС-ийн зааланд зэрэг зохион байгуулагдах юм байна. Дүрмийн хувьд олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу явагдах бөгөөд Үндэсний супер лигийн тамирчид нэг багт 2 байх боломжтой юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш буюу лхагва гарагт 14:00 цагаас Спортын төв ордонд болно.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ