Манай математикчид дөрвөн медальтай иржээ

Олон улсын математикийн 57 дугаар олимпиад долдугаар сарын 6-16-нд Хонконг хотноо зохиогдож өндөрлөлөө. Нийт 111 орны 600 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай сурагчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, Монгол Улс 33 дугаар байр эзэлжээ.

Тодруулбал, Сант сургуулийн 12-р ангийн сурагч Б.Пүрэв Хүрэл медаль, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч О.Бодрол Мөнгөн медаль, Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч Г.Баяржавхлан Мөнгөн медаль, Эмпати /Мон-Турк/ сургуулийн 11-р ангийн сурагч С. Цэнд-Аюуш хүрэл медаль тус тус хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ