Риогийн олимпид оролцох тамирчдыг үдэх ёслол болно

“Рио 2016” наадам ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдана. Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны өдрийн 11:00 цагт Чингисийн талбайд болно.

Энэ удаагийн олимпод Монгол улсаас түүхэнд байгаагүй олон тамирчин оролцохоор болсон байна. Тодруулбал чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг спортын төрлүүдээр нийт 40 тамирчин олимпид оролцох эрх авчээ. Мөн усан спортын 2 тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох болсноор нийт 42 тамирчин “Рио 2016” олимпийн наадмыг зорих билээ.

Энэ удаагийн олимпид манай тамирчид дараах спортын төрлүүдэд оролцоно:

  • Жүдо - 13
  • Чөлөөт - 10
  • Бокс - 6
  • Хөнгөн атлетик - 5
  • Буудлага - 3
  • Байт харваа - 1
  • Хүндийн өргөлт - 1
  • Таеквондо - 1
  • Усан сэлэлт - 2

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ