Н.Төгсцогт өрсөлдөгчдөө хүнд цохилт хийж, зургаа дахь ялалтаа авлаа
Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтыг хүнд цохилтоор авлаа. Тэрбээр АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын “Horseshoe Tunica Hotel & Casino”-д болсон энэ тулаанд Н.Төгсцогт Пуэрто Рикод төрж, Нью Йоркийн Брүүклинд өссөн “Динамит” хочит Рафаэль Васкесийг ердөө л 1 минут 24 секундэд нокаутаар яллаа. Васкес эдүгээ 38 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 2010 оноос хойш 18 тулаан хийхдээ 16 удаа , үүнээс 13-ыг нь нокаутаар ялж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ